Ажлын хэсгийнхний сонгосон ЗУРГААН ХУУЛЬЧ | News.MN

Ажлын хэсгийнхний сонгосон ЗУРГААН ХУУЛЬЧ

Ажлын хэсгийнхний сонгосон ЗУРГААН ХУУЛЬЧ

Ажлын хэсгийнхний сонгосон  ЗУРГААН ХУУЛЬЧ

УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн баталж, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн 10 гишүүнтэй байхаар суулгаж өгсөн  билээ. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроо сонгоно. Таван гишүүнийг нь нээлттэйгээр, нэр дэвшүүлж томилох заалттай.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуульд заасны дагуу 11 гишүүнтэй байх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан уг бүрэлдэхүүнд С.Далхаасүрэн, Д.Батдорж, Б.Энхболд, Б.Баасандорж, Б.Саруул, М.Баасанбат, А.Бямбажаргал,  Г.Амаржаргалан нар  багтжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалтад 29 хүн нэрээ дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн гишүүдийн санал хураалтаар зургаан хүнийг сонгон шалгаруулсан юм. Тодруулбал,

  • Н.Отгончимэг,
  • Д.Эрдэнэчимэг,
  • Н.Баасанжав,
  • Р.Онончимэг,
  • Д.Зүмбэрэллхам,
  • Н.Мөнгөнцэцэг нарыг сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаад буй. Тэднийг  Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцээд УИХ-ын чуулганаар 5-ыг нь томилно.

Н.ОТГОНЧИМЭГ

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар 2020 оны аравдугаар сараас хойш ажиллаж буй. Үүнээс өмнө Сангийн яаманд “Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах төсөл”-ийн Зөвлөхөөр есөн сар (2020.01-09) ажиллажээ. Мөн 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-д нэг сар ажилласан. Түүний хувьд 1998 оноос эхлэн “Халх журам” Хууль зүйн дээд сургууль, “Сүлд” коллежид эрхзүйн багшаар ажиллаж, лекц орж байсан бол 2003-2005 он хүртэл Хуульзүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байв. Дараа нь 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар таван сар ажилласан (2012.8-12 сар) байдаг. Мөн 2013-2016 он хүртэл УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр орлогч, дараа нь тус газрын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагчаар нэг жил, улмаар Сангийн яаманд хоёр ч удаа ажиллажээ.

Боловсрол:

  • 2018 оноос МИУС-ХЗС-ийн докторантурт элсэн суралцаж байна.
  • 2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
  • 2005-2007, Удирдлагын академи, Бизнесийн удирдлагын менежер,
  • 2001-2003, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
  • 1996-2000, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг

 Д.ЭРДЭНЭЧИМЭГ

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар 2019 онд томилогдсоноос хойш саяхныг хүртэл ажиллаж буй. Тус сургуульд 1999 оноос хойш 2018 он хүртэл багшаар ажиллаж, удирдах албан тушаалд томилогджээ. Энэ хугацаанд Хуульзүйн үндэсний хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар 2006-2007 он хүртэл нэг жил ажилласан. Мөн “DXN” ХХК-д гэрээт хуулийн зөвлөхөөр 2017-2021 оны гуравдугаар сар хүртэл ажиллажээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын хүн гэж ойр дотныхон нь шивнэлдэж байна.

Боловсрол:

  • 2017-2019 онд Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн докторын хөтөлбөрөөр суралцаж, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
  • 2016-2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж, “Using intellectual property as collateral” буюу “Оюуны өмч барьцааны зүйл болох нь” сэдвээр Оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн, магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургуульд /UC Berkley law/ зочин, судлаач
  • 2007-2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуульд суралцаж, “Risk factors of the Mongolian land registration system” буюу “Монголын газрын эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 1998-1999 онд МУИС-ийн ХЗС-д суралцаж, “Шинжлэх ухаан, утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
  • 1994-1998 онд Отгонтэнгэр Их Сургуульд суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Н.БААСАНЖАВ

Монголын хуульчдын холбооны гишүүн, дарга болон “Баасанжав консалтинг” ХХК-ийн захирал. Тэрбээр өөрийн компаниа 2011 оноос үүсгэн байгуулжээ. Тус компани нь хуульзүйн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өмгөөллийн тухай хуулийн дагуу 2020 оноос “Өмгөөллийн Баасанжав” консалтиннг болж өөрчлөгдсөн. Түүний хувьд 2014-2020 он хүртэл бие даах хэлбэрээр “ганцаарчлан” ажиласан ба хуульч мэргэжилтэй.

Боловсрол:

  • ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхэн хотод байрлах Людвиг Максимлианы Их сургуулийн Хууль зүйн магистрт 1999-2002 онд суралцан, “хангалтай” үнэлгээтэй төгссөн. ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба Deutsche Akademische Amt-DAAD)-ын тэтгэлэгтэйгээр профессор, доктор Брунно Симмa-Brunno Simma удирдлагад “Дэлхийн худалдааны байгууллагаар маргаан шийдвэрлэх механизм” сэдвээр магистрын ажил бичиж, Хууль зүйн магистрын (LL.M) зэрэг хамгаалсан.
  • МУИС-ийн ХЗДС-ийг 1993-1997 онд суралцан, онц дүнтэй төгссөн.

 Р.ОНОНЧИМЭГ

Монголын Нотариачдын танхимын ерөнхийлөгч, нийслэлийн тойргийн нотариатчаар 2007 оноос эхлэн ажиллаж буй. Тэрбээр өмнө нь Сүхбаатар дүүргийн нотариатчаар ажиллаж байв. Хуулийн салбарынхан түүнийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүн гэж харддаг. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-д Ц.Нямдоржийн төлөөлөл болж орж ирж байна.

Боловсрол:

  • 2018 оноос МИУС-ХЗС-ийн докторантурт элсэн суралцаж байна.
  • 2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
  • 2005-2007, Удирдлагийн академи, бизнесийн удирдлагын менежер,
  • 2001-2003, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
  • 1996-2000, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг

 Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

Төрийн албаны зөвлөлийн даргаХууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам 2006-2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад шилжиж, Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдсон. 2012 онд ажлаа өгснийхөө дараа Чех улсад Элчин сайдаар томилогдон, 2017 он хүртэл ажилласан. Дараа нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд нэг жил, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр нэг жил тус тус ажилласан. 2019 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр эргэн томилогдож байв. Эрүүгийн эрх зүй, гэмт явдал судлалаар мэргэшсэн хуульчдын нэг боловч олон жил, олон газар удирдах албан тушаал хашихдаа ахиц дэвшил гаргаагүй хэмээн хуульчид шүүмжилдэг.  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрэээ дэвшүүлж байсан түүнийг Н.Энхбаяр, Сү.Батболдын хүн гэж харцгаадаг.

Боловсрол:

  • 2006-2001 онд МУИС-ийн докторантур
  • Хууль зүйн ухааны доктор -2001 онд
  • 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль
  • Эрх зүйч бакалавр- 1984 онд төгссөн.

 Н.МӨНГӨНЦЭЦЭГ

Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн дарга. Тэрбээр 2018 оноос эхлэн тус албан тушаалд томилогдсон. Үүнээс өмнө тус хэлтэст эрхзүй, онол аргазүй хариуцсан референт байв. Эл албан тушаалд 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл ажилласан. Товчхондоо Н.Мөнгөнцэцэг Улсын дээд шүүхэд 2008 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж буй. Үүнээс өмнө Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, “Улаанбаатар" ОУИС-д орон тооны бус багшаар ажиллаж байжээ.

Боловсрол:

  • МУИС, ОУХС 2007.06- 2009.06 магистр
  • МУИС, ХЗС 1999.09- 2002.01 эрх зүйч, бакалавр
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль 1993.09- 1997.06 франц, орос хэлний орчуулагч, бакалавр
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-25 66.181.161.22

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагаа УИХ-с явагдаж байгаа юм байна. Нэгэнт нэрээ дэвшүүлсэн болохоор сонгон шалгаруулахаас яахав, Хуулийн дагуу ажлаа л хийж байна. Хуульчдын оргил болсон шүүгчийг сонгон шалгаруулах болон хуульд заасан ШЕЗ-ийн захиргааны ажлыг хийж чадна гээд өөрийгөө голохгүй, дэнслэхгүй нэрээ дэвшүүлж байгаа бүсгүйчүүд жаахан тиймэрхүү байна даа

Avatar

Зочин 2021-10-25 84.239.46.7

88 Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-10-25 66.181.188.147

ОНОНЧИМЭГ БОЛООД ЯВЧИЖЭЭ. БОЛОМЖИЙН ХУУЛЬЧ.
БАС ЦЭГЦТЭЙ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР САЙТАЙ, МЭДЛЭГТЭЙ ЭМЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-10-25 119.40.103.6

Зүмбэрэллхам одоо болиочдээ

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

бүгдээрээ л муу сурлагатангууд л байна . сураад л сараад л юм шингэхгүй хатсан цемент болсон хүмүүс юм байна.

Avatar

ХУУЛЬЧ 2021-10-25 192.82.64.190

АЛИВАА УЛС ТӨРИЙН ӨНЦӨГӨӨС АЖИЛ ,МЭРГЭЖЛЭЭ СОНГООГҮЙ ТЭГЭЭД Ч ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР НОТАРИАТЧААС АЖЛАА ЭХЭЛЖ БҮХ НОТАРИАТЧДЫН ХУРЛААР МОНГОЛЫН НОТАРАИТЫН ТАНХИМЫН ЕРӨНИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОЖ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ СОНГУУЛЬТ ХУГАЦААГАА ДУУСГАЖ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙГ САХИН БИЕЛҮҮЛЭХ ОНОЛ, ПРАКТИААР БАЯЖИЖ БИЕЖСЭН Р,ОНОНЧИМЭГТЭЭ АМЖИЛТ ХҮСНЭЭ,,

Avatar

Зочин 2021-10-25 150.129.142.189

Мэдээгээ нягтлахад яана даа. Отгончимэг хүмүүнлэг, удирдлагын академид суралцаагүй, харин англид магистраа хийсэн.

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

л******д л байгаа л даа. хүн амьтанаас ичмээр юм даа. тэнгэр үзэг.

Avatar

ЗОЧИН 2021-10-25 202.21.126.30

УГ НЬ САЙН УЛС БАЙСАН. Н.БААСАНЖАВ, ЗҮМБЭЭ ХОЙР БОЛ ХАНГАЛТТАЙ БОЛНО. Р.ОНОНЧИМЭГ, Н.МӨНГӨНЦЭЦЭГ ХОЁР БОЛ ХУУЛЬЧДАД ТАНИГДААГҮЙ Л ХҮМҮҮС, ТАТААСТАЙ Л БҮСГҮЙЧҮҮД БАЙХ ДАА.

Avatar

ХУУЛЬЧ 2021-10-25 192.82.64.190

ОНОНЧИМЭГИЙН ХУВЬД МӨНХИЙН ДАРГЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ДАРУУХАН ХҮН БОЛОХООР ТЭГЖ ОЙЛГОГДОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ Л ДЭЭ ,,,ХАРИН НОТАРИАТААР ҮЙЛЧЛҮЛЭГЧ ИРГЭД ,БАЙГУУЛЛАГА, ӨМГӨӨЛӨГЧ, ХУУЛЬЧИД ,БАС КОНСУЛЫН АЖИЛТАН ,УЛСЫН БҮРТГЭЛИЙН БОЛОН ЗАСАГ ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД, ЦАХИМ НОТАРИАТ,,МОНГОЛЧУУДАД ТЭР ТАНИГДСАН ХҮН Л ДЭЭ ,,,,ТИЙМ БОЛОХООР ИРГЭНИЙ НИЙГМИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЭД ОЙЛДГОЧИХ ,,,,,,,

Avatar

Зочин 2021-10-25 202.131.245.226

Ene baasanjav gej dee. Yamar ch es zuigui baliar abgai

Avatar

Зочин 2021-10-25 66.181.171.35

ээ чаавас гэж ийм амьтадыг оруулах гэж шүүхийн хуулийг өөрчлөх хэрэг байсан юм уу

Avatar

Зочин 2021-10-25 202.126.88.151

ШEЗ ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч дотроос Зүмбэрэллхамаас бусад нь шаардлага хангахгүй нЬ.Ийм сулхан ажил амьдралын туршлага багатай хүмүүсийг УИХ томилбол ШEЗ жинхэнэ улстөрөөс хараат намаас хараат ажиллана.Юу үнэн тэр үнэн.

Avatar

ИРГЭН 2021-10-25 192.82.64.190

МӨНХИЙН ДАРГА БАЙСАН ХҮМҮҮСИЙН ОРГОНОХ ГАЗАР ГЭЖ ОЙЛГООД ХЭРЭГҮЙ ДЭЭ ,,,,,ТЭНД ШҮҮХЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ЁС ЗҮЙ ,МЭРГЭЖИЛ ХАРИУЦЛАГЫГ ТОДОРХОЙЛДОГ ГАЗАРТ ИРЖ БАЙГАА ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ БАЙХ ДАА ,,,,

Avatar

Зочин 2021-10-25 202.126.89.197

Шаардлага хангах нэг ч хүн алга, бүр тун таарухан улс байна

Avatar

gerel 2021-10-25 103.229.123.64

Сонгон шалгаруулалт гэж бөөн мафи, хуйвалдаан, үгсэл тохиролцоо болж дуусах нь дамжиггүй. Мөрийцсөн ч алдахгүй.

Avatar

Zochin 2021-10-25 202.131.245.34

Энэ нэг үеэ өнгөрүүлсэн, бурантагы нь сэгсрээд ч юу ч гарахааргүй болсон өвгөний нэр цохиж явах юм. Бусад нь бол ёс зүйтэй, өндөр боловсролтой, харилцааны соёлтой мундаг хуульчид байна.

Avatar

Зочин 2021-10-25 64.119.19.64

Зүмбэрэллхамыг бол мэднэ: 1980-аад оны дундуур Өмнөговь аймагт мөрдөн байцаагч байсан, уул хүн нь томоотой л залуу байсан, харин сүүлд Н.Энхбаярыг дагаад явчихсан!! Баасанжав дажгүй хуульч шүү!! Бусдыг нь мэдэхгүй юм.

Avatar

Зочин 2021-10-25 192.82.64.216

ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байх шиг л бна уг нь

Avatar

Зочин 2021-10-25 192.82.64.216

мэдээгээ зөв болгоочээ, бүхэлдээ утга агуулгын алдаатай байна

Avatar

иргэн 2021-10-25 66.181.160.5

бүгд л МАН-ын талын, Хүрэлсүхийн даалгавартайгаар энэ зөвлөл гээчид орж байгаа хүмүүс л дээ. Эд нараас шудрага ёс хүсэх нь харганы ноос түүж эсгий хийхтэй адилхан гэсэн үг.

Avatar

Зочин 2021-10-25 202.131.245.34

нэрнийх нь урд шүүгч гэж бичихгүй

Avatar

Зочин 2021-10-25 202.126.89.197

Зүмбэрэллхамын хүү Шүрэнчулуун өмгөөлөлийн хөлсөнд 2.000.000.000 тэрбум авдаг хонгилын шүүгч бий дэ.
Аав нь арыг нь даадаг луйварчид

Avatar

|Зочин 2021-10-25 202.126.89.244

Фетиша

Avatar

Зочин 2021-10-25 122.201.22.27

шгагүй хха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж