Ажлын хэсгийнхний сонгосон ЗУРГААН ХУУЛЬЧ

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийнхний сонгосон ЗУРГААН ХУУЛЬЧ

Ажлын хэсгийнхний сонгосон  ЗУРГААН ХУУЛЬЧ

УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн баталж, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн 10 гишүүнтэй байхаар суулгаж өгсөн  билээ. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроо сонгоно. Таван гишүүнийг нь нээлттэйгээр, нэр дэвшүүлж томилох заалттай.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуульд заасны дагуу 11 гишүүнтэй байх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан уг бүрэлдэхүүнд С.Далхаасүрэн, Д.Батдорж, Б.Энхболд, Б.Баасандорж, Б.Саруул, М.Баасанбат, А.Бямбажаргал,  Г.Амаржаргалан нар  багтжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалтад 29 хүн нэрээ дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн гишүүдийн санал хураалтаар зургаан хүнийг сонгон шалгаруулсан юм. Тодруулбал,

  • Н.Отгончимэг,
  • Д.Эрдэнэчимэг,
  • Н.Баасанжав,
  • Р.Онончимэг,
  • Д.Зүмбэрэллхам,
  • Н.Мөнгөнцэцэг нарыг сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаад буй. Тэднийг  Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцээд УИХ-ын чуулганаар 5-ыг нь томилно.

Н.ОТГОНЧИМЭГ

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар 2020 оны аравдугаар сараас хойш ажиллаж буй. Үүнээс өмнө Сангийн яаманд “Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах төсөл”-ийн Зөвлөхөөр есөн сар (2020.01-09) ажиллажээ. Мөн 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-д нэг сар ажилласан. Түүний хувьд 1998 оноос эхлэн “Халх журам” Хууль зүйн дээд сургууль, “Сүлд” коллежид эрхзүйн багшаар ажиллаж, лекц орж байсан бол 2003-2005 он хүртэл Хуульзүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байв. Дараа нь 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар таван сар ажилласан (2012.8-12 сар) байдаг. Мөн 2013-2016 он хүртэл УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр орлогч, дараа нь тус газрын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагчаар нэг жил, улмаар Сангийн яаманд хоёр ч удаа ажиллажээ.

Боловсрол:

  • 2018 оноос МИУС-ХЗС-ийн докторантурт элсэн суралцаж байна.
  • 2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
  • 2005-2007, Удирдлагын академи, Бизнесийн удирдлагын менежер,
  • 2001-2003, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
  • 1996-2000, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг

 Д.ЭРДЭНЭЧИМЭГ

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар 2019 онд томилогдсоноос хойш саяхныг хүртэл ажиллаж буй. Тус сургуульд 1999 оноос хойш 2018 он хүртэл багшаар ажиллаж, удирдах албан тушаалд томилогджээ. Энэ хугацаанд Хуульзүйн үндэсний хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар 2006-2007 он хүртэл нэг жил ажилласан. Мөн “DXN” ХХК-д гэрээт хуулийн зөвлөхөөр 2017-2021 оны гуравдугаар сар хүртэл ажиллажээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын хүн гэж ойр дотныхон нь шивнэлдэж байна.

Боловсрол:

  • 2017-2019 онд Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн докторын хөтөлбөрөөр суралцаж, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
  • 2016-2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж, “Using intellectual property as collateral” буюу “Оюуны өмч барьцааны зүйл болох нь” сэдвээр Оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн, магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургуульд /UC Berkley law/ зочин, судлаач
  • 2007-2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуульд суралцаж, “Risk factors of the Mongolian land registration system” буюу “Монголын газрын эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 1998-1999 онд МУИС-ийн ХЗС-д суралцаж, “Шинжлэх ухаан, утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
  • 1994-1998 онд Отгонтэнгэр Их Сургуульд суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Н.БААСАНЖАВ

Монголын хуульчдын холбооны гишүүн, дарга болон “Баасанжав консалтинг” ХХК-ийн захирал. Тэрбээр өөрийн компаниа 2011 оноос үүсгэн байгуулжээ. Тус компани нь хуульзүйн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өмгөөллийн тухай хуулийн дагуу 2020 оноос “Өмгөөллийн Баасанжав” консалтиннг болж өөрчлөгдсөн. Түүний хувьд 2014-2020 он хүртэл бие даах хэлбэрээр “ганцаарчлан” ажиласан ба хуульч мэргэжилтэй.

Боловсрол:

  • ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхэн хотод байрлах Людвиг Максимлианы Их сургуулийн Хууль зүйн магистрт 1999-2002 онд суралцан, “хангалтай” үнэлгээтэй төгссөн. ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба Deutsche Akademische Amt-DAAD)-ын тэтгэлэгтэйгээр профессор, доктор Брунно Симмa-Brunno Simma удирдлагад “Дэлхийн худалдааны байгууллагаар маргаан шийдвэрлэх механизм” сэдвээр магистрын ажил бичиж, Хууль зүйн магистрын (LL.M) зэрэг хамгаалсан.
  • МУИС-ийн ХЗДС-ийг 1993-1997 онд суралцан, онц дүнтэй төгссөн.

 Р.ОНОНЧИМЭГ

Монголын Нотариачдын танхимын ерөнхийлөгч, нийслэлийн тойргийн нотариатчаар 2007 оноос эхлэн ажиллаж буй. Тэрбээр өмнө нь Сүхбаатар дүүргийн нотариатчаар ажиллаж байв. Хуулийн салбарынхан түүнийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүн гэж харддаг. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-д Ц.Нямдоржийн төлөөлөл болж орж ирж байна.

Боловсрол:

  • 2018 оноос МИУС-ХЗС-ийн докторантурт элсэн суралцаж байна.
  • 2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
  • 2005-2007, Удирдлагийн академи, бизнесийн удирдлагын менежер,
  • 2001-2003, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
  • 1996-2000, Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг

 Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

Төрийн албаны зөвлөлийн даргаХууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам 2006-2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад шилжиж, Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдсон. 2012 онд ажлаа өгснийхөө дараа Чех улсад Элчин сайдаар томилогдон, 2017 он хүртэл ажилласан. Дараа нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд нэг жил, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр нэг жил тус тус ажилласан. 2019 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр эргэн томилогдож байв. Эрүүгийн эрх зүй, гэмт явдал судлалаар мэргэшсэн хуульчдын нэг боловч олон жил, олон газар удирдах албан тушаал хашихдаа ахиц дэвшил гаргаагүй хэмээн хуульчид шүүмжилдэг.  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрэээ дэвшүүлж байсан түүнийг Н.Энхбаяр, Сү.Батболдын хүн гэж харцгаадаг.

Боловсрол:

  • 2006-2001 онд МУИС-ийн докторантур
  • Хууль зүйн ухааны доктор -2001 онд
  • 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль
  • Эрх зүйч бакалавр- 1984 онд төгссөн.

 Н.МӨНГӨНЦЭЦЭГ

Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн дарга. Тэрбээр 2018 оноос эхлэн тус албан тушаалд томилогдсон. Үүнээс өмнө тус хэлтэст эрхзүй, онол аргазүй хариуцсан референт байв. Эл албан тушаалд 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл ажилласан. Товчхондоо Н.Мөнгөнцэцэг Улсын дээд шүүхэд 2008 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж буй. Үүнээс өмнө Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, “Улаанбаатар" ОУИС-д орон тооны бус багшаар ажиллаж байжээ.

Боловсрол:

  • МУИС, ОУХС 2007.06- 2009.06 магистр
  • МУИС, ХЗС 1999.09- 2002.01 эрх зүйч, бакалавр
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль 1993.09- 1997.06 франц, орос хэлний орчуулагч, бакалавр
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж