“Тэмүүжин-Өрлөг” сургуульд Орос хэл судлалын төв байгуулав | News.MN

“Тэмүүжин-Өрлөг” сургуульд Орос хэл судлалын төв байгуулав

“Тэмүүжин-Өрлөг” сургуульд Орос хэл судлалын төв байгуулав

“Тэмүүжин-Өрлөг” сургуульд Орос хэл судлалын төв байгуулав

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх нийслэлийн ерөнхий боловсролын "Тэмүүжин-Өрлөг" сургуульд Орос хэлний төв байгуулагдсан байна. Энэ нь “Россотрудничество” төлөөлөгчийн газрынхны нээж буй Улаанбаатар дахь "Русский Дом"-ын дэргэдэх Орос хэл судлалын дөчин хоёр дахь төв аж.

Орос, Монголын дипломат харилцааны түүхэн 100 жилийн ойн хүрээнд нээгдсэн тус төвд "Русский Дом" зүгээс 6 сая орчим төгрөгийн ном, сурах бичиг, Оросын сонгодог зохиол, орос хэл заах аргазүйн орчин үеийн гарын авлага бэлэг болгожээ.

Тус сургуулийг төгс буй сонсогчдын 40 гаруй хувь нь манай хоёр орны Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудад цэргийн дээд боловсрол эзэмшдэг билээ.

“Тэмүүжин өрлөг” сургуулийг түшиглэн орос хэлний төв, кабинет байгуулахаар энэ сарын 21-ний өдөр Монгол улс дахь Оросын холбооны улсын Элчин сайдын яамны зөвлөх, Монгол улс дахь "Россотрудничество" агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал Базархандаев Амгалан Ринчинович, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, Нийслэлийн тэргүүний Тэмүүжин-Өрлөг сургуулийн  захирал дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нар хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулжээ.

Энэ үеэр “Тэмүүжин өрлөг” сургуулийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор орос хэлний сурах бичиг, уран зохиолын ном сургалтын бусад материал бэлэглэсэн байна. Цаашид тус байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-25 196.169.21.227

Хэн захирал хийдэг юм бэ? Н.Энхбаярын хамгаалагч, одоо Лу Болдын туслах

Avatar

Хэвлэлийнхэн цааш түгээ 2021-10-25 196.169.21.227

Тэмүүжин сургуулийг яаралтай шалга. Өмнө нь Н.Энхбаярын хамгаалагч залуу захирал хийж байсан одоо Лу.Болдын туслах захиралыг нь хийж байна. Өндөр оноо авсан хүүхдүүд ер ордоггүй дандаа танил тал арын хаалгаар 50 хүүхэд авна. Мөн хахуулиар мөнгөөр нэмж 50 хүүхэд аваад байна. ҮБХИС, яамны оролцоотой хмйгдээд байнө.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-10-25 66.181.178.113

Орос хэл бол НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг. Жижиг Монгол улс дэлхийн хоёр том их гүрний дунд оршдог. Бид хөрш хоёр улсынхаа хэлийг сурах нь ядаж бизнес хийхэд дөхөмтэй шүү дээ Оросоор юуч мэдэхгүй байж яаж Оростой бизнес хийх гээд байгаа юм_ Хятад хэл мөн адил. Дэлхийн бизнес орос, хятад руу чиглэгдэж байхад хаяанд нь байгаа бид өөрсдийнхээ давуу байдлыг ашиглаж чадахгуй, хоосон цэцэрхэж, мунгинсаар байгаад юу ч үгүй хоосон хоцорч байгааг ойлгодогч болоосой…ОРК-ууд

Avatar

Зочин 2021-10-25 202.131.225.197

1, ОРОСООС ҮХСЭН АЦАА АВДАГ ЮМ. ХЭДЭН ХООЛ ХҮНС НЬ ГЭДЭСНИЙ САВХАНЦАРТАЙ, НИЙТ ЭКСПОРТЫН ЖИН НЬ НЕФТЬ ТОГ, ТЭДНЭЭ МОНОПОЛИОР ШАХНА.
2, ОДОО ТЕХНОЛОГИЙН ХЭЛ НЬ АНГЛИ ХЭЛ БОЛСОН БАЙГАА.

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

англи хэл чинь угтаа бол маш модон хэл юм байгаан. хэл шинжээчид дуугараач ээ. монгол хэл хамаагүй уян хатан бөгөөд баялаг хэл шүү.

Avatar

буруу 2021-10-25 66.181.184.204

ЗХУ задарсан шиг Орос задраасай. Тэхгүй бол Монгол ёстой нар үзэхгүй байсаар мөхнө шүү

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

хятад задарвал дээр шүү. орос бол одоо хэрцгий орос болсон.

Avatar

цэрэг 2021-10-25 49.0.140.26

Орчин цагтийн цэрэгт орос хэлээс илүү ангил хэл илүү хэрэгтэй бишүү

Avatar

Зочин 2021-10-25 192.82.73.131

Манай улс Оросын цэргийн зэвсэглэлтэй. Цэргийн боловсон хүчин, инженер техникийн ажилчдаа бүгдийг нь ОХУ-д бэлтгэдэг юм мал аа.

Avatar

Зочин 2021-10-25 202.9.46.44

Болиочээ. Юун яасан орос вэ. Цэрэг цагдаа хүчний байгууллагын сургалтыг харгис чөтгөрийн балиар орны хэл соёлоос хол байлга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж