Ньюс хөтөч: "Нүүрсний жишиг үнэ ба АМНАТ" хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Нүүрсний жишиг үнэ ба АМНАТ" хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: "Нүүрсний жишиг үнэ ба АМНАТ" хэлэлцүүлэг болно

Ньюс агентлаг 2021.10.25-ны Даваа гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ

Төрийн ордны баруун хаалган дээр иргэн С.Урансувдмаа Голомт банкинд залилуулж, 9 жилийн турш хохирч яваа талаараа мэдээлэл хийж, суулт зарлана. Утас: 99007251

10.00 ЦАГТ

-ГХЯ-нд “Монгол Улс, Нэгдсэн үндэстний байгууллагын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

-Төв шуудангийн урд НМХГ, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын албанаас явган хүний зам хаасан барилгын компанид шаардлага хүргүүлж, явган хүний замыг чөлөөлөх арга хэмжээ авна.

11:00 ЦАГТ

-"Нүүрсний жишиг үнэ ба АМНАТ" сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-ийн хурлын зааланд болно.

-Авлигатай тэмцэх газар (АТГ)-т Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг хууль бусаар авсан талаар болон Аса циркийн нөхцөл байдлын талаар иргэд мэдээлэл хийж, АТГ-т албан бичиг хүргүүлнэ.


ТӨРИЙН ОРДОНД:

НЭГ. УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан

10.00 ЦАГТ

-“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болно.

-Ардчилсан намын бүлгийн даргын өрөөнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно.

Хоёр. Ажлын хэсгийн хуралдаан

14.00 ЦАГТ

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль танхимд” болно.

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их засаг танхимд” болно.

Байнгын, Дэд хорооны хуралдаан

14.00 ЦАГТ

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан болно.

Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд (Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ) “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

16.00 ЦАГТ

Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны хуралдаан болно.

Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

18.00 ЦАГТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болно.

Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ “Их Эзэн Чингис танхимд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж