Аврал эрсэн "Гоожингийн өндөр"-ийг арчлах төр байна уу? | News.MN

Аврал эрсэн "Гоожингийн өндөр"-ийг арчлах төр байна уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Аврал эрсэн "Гоожингийн өндөр"-ийг арчлах төр байна уу?

Аврал эрсэн "Гоожингийн өндөр"-ийг арчлах төр байна уу?

Энэ нурах дөхсөн шавар тагз уг нь түүхийн үнэт өв соёл. "Гоожингийн өндөр" гэж түүхт барилга юм. Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан наймдугаар Богд Жавзандамба 1914 онд бариулж байсан түүхтэй. Товчхондоо Монголын анхны Ерөнхий сайдын сууж байсан барилга. Гэвч өдгөө эргэн тойронд нь орон сууцны хорооллууд сүндэрлэж, бэлтэйхэн айлын зуслангийн байшингаас дор дүр төрхтэй болжээ. Учир нь, энэхүү түүхийн өв соёл хайрлах эзэн, хайхрах хүнгүйн улмаас шавар балгас болоод удаж байна. Харин түүнийг нурааж, орчин үеийн өндөр орон сууц барихаар иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл ч цацагдав.

Дэлхийн улс орнуудад түүх дурсгалын барилгууд нь орчин үеийн олон давхар өндөр шил толь болсон барилгуудаас үнэ цэнэтэйд тооцогддог. Харин Монголд эсрэгээрээ. Соёлын  үнэт өв, түүхийн дурсгалт барилга, бүтээлүүдийг хайрлан хамгаалах үүрэгтэй Соёлын яам нь сохор, дүлий хүн шиг байна.

Хаа байсан Хэнтийд "Андлалын хөшөө" гэж хэн ч тоож үзэхгүй шавах балгас барьж байхаар энэ мэт соёлын үнэт өвөө хайрлан хамгаалж, аялал жуучлалын гол бүтээгдэхүүн болгох боломж бий. Даанч, төр засгийнхэн нь барилгын үнэт өвөө хамгаалахаас илүү байшингийнх нь газарт шунан дурлах нь цөөнгүй.

Олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр” хэмээх энэ түүхэн барилга одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ мэт төр засагтаа тоогдохоо  больсон түүхэн дурсгалт барилга Улаанбаатар хотод хэд хэд бий.

Ер нь Монголын төр засаг хамгаалж үлдэх, нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгаа авран хамгаалах ажил огт хийдэггүй гэж хэлж болно. Харин оронд нь шинэ байшин барьж, мөнгө  босгох далд санаархал агуулдаг.  Энэ асуудалд маш хойрго хандсаар ирснийг ч судлаачид шүүмжилдэг.

Гоожингийн өндөр нэртэй түүхэн дурсгалт барилгыг 1912-1914 онд анх Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан барьж, тэрээр амьдарч байсан түүхтэй. Энэ барилгад сүүлд ЗХУ-ын түшмэл Козин гэдэг мэргэжилтэн ирж, ажиллаж амьдардаг байсан. Тиймээс монголчууд тэр хүний нэрийг монголчилж, “Гоожин” гэж нэрлэсэн гэдэг.

Энэ түүхэн дурсгалт барилгыг өнгөрсөн 2008 онд Нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар тус дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Энэ барилгыг сэргээн засварлах бүрэн боломжтойг судлаачид хэлж буй.

Улаанбаатар хотод 1921 оноос өмнө буюу одоогоос 100 жилийн өмнө насжилттай 25 түүхэн дурсгалт барилга байдаг. Энэ нь маш цөөн тоо гэдгийг судлаачид хэлсэн юм. Жишээлбэл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, хуучин циркийн барилга, Дамбадаржаа хийд, Анхны холбооны байр, Улаанбаатар хотын музей, Гоожингийн өндөр зэрэг нэн даруй сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгууд бий.

2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11, нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-10-25 202.179.24.46

odoo uu n oroitchov !!!, yg odoo ESaid , Sumiabazar 2 chodolj ajillaa chiij naadchaa chamgaalach estoi. 2 maanag odoo churtel uugaa chiij bsan um!!!

Avatar

Зочин 2021-10-25 84.239.46.7

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-25 103.111.68.3

Соёлын яам нь хэрэггүй зүйлд мөнгө зарж байхаар…

Avatar

Зочин 2021-10-25 77.37.242.233

Газарт нь шүлсээ гоожуулаад хурдхөн нураахын түүс болоод сууцгааж бгаа.

Avatar

Зочин 2021-10-25 147.161.192.96

Сэргээе гэвэл яг ямар байсан тийм байдлаар нь сэргээх боломжтой.

Avatar

Zochin 2021-10-25 147.161.192.96

Сэргээе гэвэл яг ямар байсан яг тийм болгож сэргээх боломжтой.

Avatar

Зочин 2021-10-25 202.9.40.98

Орос ах нар гэж шүтэгчид гэж нэг эргүүтсэн гөлөгнүүд байх юм аа.

Avatar

Зочин 2021-10-25 125.227.135.157

Soyoliin said ni DIGITAL undesten hiigeed yavaad bgaash kkk

Avatar

Ж 2021-10-25 192.82.70.140

Соёлын сайд хүүхний үед мөн ч их ыарилга дуусч бна. Харж бгаа хүн хэн бна, харваачин ЕС аа?

Avatar

Зочин 2021-10-25 192.82.70.140

Цирк энэ тэр яинь одоо бол ховор барилгын тоонд орыштэ. Тэднийгээ арчлаач

Avatar

Бушуухан нурааж газрыг нь ашиглалтад оруулмаар 2021-10-25 108.53.177.147

Иымэрхүү инээдтэы Хоурондол Оосын колониын ичмээр ххяг Түүх соёлын өв'ямар ч ач ходбогполшзы

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

орос америк жуулчдад монголын харилцааны тухай баримт болж үзүүлэх сайхан үзмэр юм байгаан юм л даа. даанч унхиагүй сайдууд урдахаа харахгүй юм л даа.

Avatar

Зочин 2021-10-25 203.98.77.47

Жуулчдын сонирхол татахуйц дурсгалт байшин

Avatar

Зочин 2021-10-25 59.153.114.216

Түүхийн дурсгалаа устгадаг газар манайхаас өөр байхгүй.

Avatar

Зочин 2021-10-25 139.5.217.53

Энэ түүхийн дурсгал өөрөө нурж балгас болох хэмжээнд хүрчээ. Нураагаад яг ийм хэлбэрээр нь шинээр барихаас өөр аргагүй болжээ. Гэхдээ үүнийг ковид намдаж эдийн засаг сэргэсний дараа л хэрэгжүүлэх боломж гарах биз. Цагаа олоогүй асуудлыг сөхөж тавьсан байна..

Avatar

Нийслэлийн иргэн 2021-10-25 59.153.114.216

Маш яаралтай хуучин байсан байдлаар нь сэргээн засварлах хэрэгтэй. Нийслэлд түүх, уран барилгын дурсгал байхгүй болоо. Хүнд үзүүлэх бахархах зүйлтэй байх ёстой. Өнөөдрийн хэдэн шавар, цемент, шил бол юу ч биш. Хүүхдийн номын сан гээд хөөрхөн барилга байлаа нураасан. ХХБ барилга барьсан. Лениний сузейн ард модон байшин байсан нураасан. Одоо цэцэрлэг барьж байна. Хэлмэгсэгсдийн музей гээд Эрүүл мэндийн яамны баруун талд байсан нураасан. ерөнхий сайд Гэндэн амьдарч байсан.

Avatar

Зоригтой Монгол 2021-10-25 192.82.83.79

Дараа 7 хоногт Европоос 2 гадаад мэргэжилтэн ирэх юм, нэгнийх нь мэргэжил архитекторч түүхч гэж бсан шиг санаж бна. Буух буудал нь ч ойрхон юм бна, нурж унахаас нь өмнө аваачиж үзүүлнээ түүхийнхээ дурсгалыг.

Avatar

зочин 2021-10-25 139.5.219.250

Энэ барилгыг яг анх байсан байдалд нь оруулж засварлаад УБ хотын түүхэн газруудын нэг болгоорой

Avatar

зочин 2021-10-25 203.217.139.240

Монголын анхны зочид буудлыг та мэдэх үү? Одоо хотын захиргаа байгаа 2 давхар барилгыг "Алтай" зочид буудал гэж байсан 1944 онд барьсан. Монгол улсын анхны зочид буудлыг Хотын захиргааны газрын наймаачид зарахаар буулгаж 6 давхар барилга барихаар явж байна.

Avatar

Зочин 2021-10-25 54.37.16.241

Намнансүрэн гэж хор хутгаач нөхөр байсан юм. Энэ байшин хүн дарж алахаас өмнө нурааж газрыг авсан азтай хүн сайхан том барилга барь одоо ийм нурах дөхсөн балгасуудыг хэнд гэж хадгалах юм. Хэзээ нэг цагт бид нураахгүй гэхэд үр хойч нурааж таарна. Зургийн олон талаас дарж аваад нураах хэрэгтэй. Барьсан суусан хүмүүс амьд байгаад заргалдаад байгаа биш нураах хэрэгтэй. Бид цаашаа амьдарна одоо ингэж өнгөрсөн сүйрсэн балгастай зууралдаад байж болохгүй.

Avatar

Зочин 2021-10-25 66.181.187.35

Европ тэр чигээрээ балгас уу? 500, 800 жилийн настай барилгууд нь бүгд байгаа шдээ. Тэнэгтэх юмаа болж ядаж байх юм. Цөөхөн үлдсэн түүхийн дурсгалаа авч үлдэх хэрэгтэй. Нураавал үр хойч чинь тэнэгийг чинь гайхах байх даа

Avatar

Хотын уугуул иргэн 2021-10-25 66.181.178.113

Монголын анхны Ерөнхий сайд Намнансүрэн энэ байшинд амьдарч байсан. Мөн Богд хааныг гамингууд ордноос нь хулгайлан авч гараад Мандзушир хийд орох замдаа энэ байшинд 1-2 хоног байлгасан гэх баримт байдаг. Хуучны байшин сав бол түүх соёлын өв. Хуучны түүхэн байшин саваа устгаж байгаа нь бид өөрсдөө түүхээ арчиж бүдгэрүүлж буй. Коммент гээч юм бичсэн зарим нөхдийн дотор Монголын түүхийг угтгах сонирхолтой хүмүүс байна. Түүхээ мэдэхгүй хүн бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг…

Avatar

Зочин 2021-10-25 122.201.21.4

Түүхийн дурсгалт байшин байна. Дүүргийн засаг дарга нь анхааралдаа авж БЗД ээс гарсан Их Хурлын гишүүдэд уламжилж Улсын төсөвт оруулж сэргээн засварлаж музей болгож гаднах талбайг нь тохижуулан хүүхэд хөгшид залуус суудаг цэцэрлэг болгон тохижуулах хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2021-10-25 103.111.68.3

Нөхөн сэргээж засварлаад түүхийн дурсгалаар үлдээх нь ёс зүйд нийцэнэ. Соёлын яамны хийх ёстой 1№ийн ажил баймаар юм.

Avatar

зочин 2021-10-25 202.9.40.65

Түүхэн, дурсгалт байгууламжаа сэргээж, тэр цаг үеийнхээр нь хадгалж хамгаалж байх ёстой.
Соёлын яам гэж байгуулагдсандаа… Сэргээн засварлаж, музей болгох хэрэгтэй. Хойч үедээ, ярих түүхтэй, үзүүлэх түүхийн дурсгалт газар үлдэх ёстой. Газарт нь шунаж, устгаж болохгүй. Түүх соёлоо, хадгална, хамгаална, аялал жуулчлал хөгжүүлнэ гэж манай төрийн тэргүүн нар амаа олохгүй яридаг даа. Энд одоо анхаарал хандуулах нь зөв.

Avatar

буруу 2021-10-25 66.181.184.204

Загвар дизайн чимэглэлийн нь дагуу шинэ байшин бариад хөөрхөн музей маягийн юм хийвэл зүгээр. Гэхдээ тэрний оронд 5 приус тавихыг илүүд үзнэ л дээ манайхан

Avatar

6 khoroo irgen 2021-10-25 202.179.11.230

Эртнээс Улсын хамгаалалтанда авахгүй хэзээ нурах болсон хойно нь нурлаа ч гэх шиг… Энд айл амьдардаг байсан бүүр гал түлж тоос хайрдаг байсандаа. Хүн байгаагүй зүгээр нурах гэж байгаа юм шиг ярих юм. Байсан айл болон хариуцах Нийслэлээс хариуцлага тооцох хэрэгтэй. Айл байлгаснаараа бол тухайн үед айл байлгаж байсан Хотын мэрүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

irgen 2021-10-25 43.228.129.150

НУРААГААД ХАЯХГҮЙ БОЛ ХҮҮХЭД ДАРУУЛЖ ҮХЧИХЭЭД БАЙНА НУРААХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХҮҮХДҮҮД НЬ ДАРАГДАЖ ҮХВЭЛ ОЙЛГОХ БАЙХДАА ТЭНЭГҮҮД

Avatar

эгэл 2021-10-25 103.57.92.28

Сумьяабазар аа Хотын өнгө үзэмж талаасаа бодоход нурааж цэвэрлээд өөр барилга барь,төрийнх ч бай хувийнх бай ялгаагүй. орос болгоны байсан газар түүхийн дурсгал уу усан тэнэгүүд ээ

Avatar

Зочин 2021-10-25 74.108.55.231

Surtei shd jiriin l neg baishin nuraasan n deer

Avatar

Зочин 2021-10-25 59.153.115.66

Хэний өмч юм? Тэр л шийднэ.

Avatar

mgl 2021-10-25 202.126.88.163

Аваад үлдвэл зүгээр л юм даа. Үхэр монгол болохоороо нураагаад хаях байх даа.

Avatar

Зочин 2021-10-25 202.131.225.197

навсайсан муухай юмыг нураагаач, нэг орос түшмэл амьдраа л биз, Тэгээд түүхэн дурсгал юм уу,.

Avatar

иргэн 2021-10-25 103.9.90.130

Монголын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж барьсан гэж байна. Яах аргагүй түүхийн дурсгалт байгууламж юм шүү.

Avatar

зочин 2021-10-25 66.181.188.147

Олзонд дуртай хүмүүс газрыг нь сонирхоод аргаа бараад байгаа байх л даа.
Түүнээс биш өөд нь татаад авах болохгүй юм юү байхав.

Avatar

Зочин 2021-10-25 202.9.41.24

Оросуудын барьсан юмнуудыг хурдхан шиг нүднээс далдруулмаар юм.

Avatar

Нураагч 2021-10-25 202.55.188.39

Оросуудын барьж өгсөн хорооллуудыг бүгдийг нь буулгая нураая хахахаха

Avatar

Зочин 2021-10-25 202.55.191.130

Яг зөб, Оросуудын барьсан юмнууд өөсрдөө нураад эхэлсэн дээ угаасаа

Avatar

Иргэн 2021-10-25 192.82.75.128

Сайхан засварлаад амьдарч байсан хүмүүсийн үйл амьдралыг харуулсан музей байгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-25 103.26.195.204

навсайлгаж байгаад нурааж газарыг авах гээд хүлээж байдаг байхдаа газрын наймаачид

Avatar

РАВДАН 2021-10-25 66.181.160.127

ХААНТ ОРОСЫН ТҮШМЭЛ ШҮҮ ДЭЭ! МОДНЫ ТАТВАР АНХ МОНГОЛД САНААЧИЛСАН.

Avatar

Зочин 2021-10-25 202.126.88.70

Намбарын Равдан чи үхээгүй л байнуу

Avatar

Зочин 2021-10-25 139.5.218.74

Ene zavaan haldvart.uvchnii golomt bolson shouchin barilga yuniikhn tuuhiin dursgal b.havdee. tenemel humuusiin b**s.shees buun haldvar uusgegcheer duursen ballas.nuraaval taarna.ene baitugai sum hiid. Shashnii dursgalt zuiker ustgasan baij.odoo bol enechin coronogin gloomy.bolson gazar.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж