Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24-НИЙ 20.00 ЦАГААС АРАВДУГААР САРЫН 25-НЫ
20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун хойноос, өдөртөө ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26-НААС 30-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН
УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 26, 29-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Аравдугаар сарын 29-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж