Цаг агаар: Ирэх долоо хоногийн сүүлээр хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.24-нд нийтлэгдсэн

Цаг агаар: Ирэх долоо хоногийн сүүлээр хүйтэрнэ

Цаг агаар: Ирэх долоо хоногийн сүүлээр хүйтэрнэ

Ирэх долоо хоногийн сүүлээр цаг агаар хүйтрэх төлөвтэй байна. Аравдугаар сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 26, 29-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Энэ сарын 29-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Т.ДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж