Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно | News.MN

Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно

Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно

Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно

Статистикийн хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллага /ААНБ/-ын улсын тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг. Статистикийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй тав дахь удаагийн тооллогыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар  сарын 1-ний хугацаанд зохион байгуулна. Энэ удаагийн тооллогыг цахимаар буюу http://toollogo.1212.mn хуудсаар бүртгэн явуулах аж.

2021 оны ээлжит тооллогод өмчийн бүх хэлбэрийн  компаниуд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана. Үүнээс гадна хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Тооллогын гол зорилго нь мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь тодорхойлох  юм байна. Тодруулбал,

  • Тогтвортой хөгжлийн зорилтыг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх
  • Бизнесийн сэдэвчилсэн тайланг боловсруулж, нийтэд түгээх
  • Үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн томоохон түүвэр судалгааны түүврийн хүрээг бэлтгэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх юм байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь улсын хэмжээнд зохион байгуулагдах тооллогод хамрагдахыг  тус газраас уриалжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-24 103.80.210.183

тоолж яадаг юм цаасан дээр тодорхой байгаа юмыг.

Avatar

Зочин 2021-10-24 45.61.186.113

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-24 196.196.150.70

БӨХ ХҮН УУЛ НЬ ХУРД ХҮЧ МЭДРЭМЖ ӨНДӨР ХАЙР ХҮНДЛЭМ ХҮЛЭЭДЭГ БАЙТАЛ БАТТУЛГА НҮҮРС ГАЦААСАНААС БОЛЖ БӨХ ХҮНИЙГ ҮЗЭН ЯДАХ БОЛЛОО

Avatar

Badarch taxar 2021-10-24 59.153.114.140

Татварын орлогоо нэмэгдүүлэхийн тулд мэдээж тооллого хийлгүй яахав харин дараа нь янз бүрийн хөнгөлөлт үзүүлээд балиартаад эхлэв дэ баян хүмүүсийг сайн сэгсрээд өг их олон байгаа шүү !

Avatar

Иргэн 2021-10-24 202.126.89.55

Олон жил ажиллаж татвар даатгалаар төллөө.засгаас ямарч дэмжлэг аваагүй өөрсдийн бор зүрхээр амьдарч ажиллаж бна.тооллого хийгээд л бдаг ш тэ.хуудас өгөөд л байдаг тэр юу нотлох вэ?амьдралын жамаар цаашаа явах нь яваад дампуурах нэг нь дампуураад л явж бгаа тэр үед нь туслаад дэмжээд явбал цааш явах байсан биз.одоо цааш яаж аанэгжээ авч явах арга зам хайж бна.үнэндээ чадан ядан амьдарч бна.татвар түрээс даатгал зэрэгт өгөөд л үлдсэн цөөн хэдээр үр хүүхэд ар гэрээ тэжээх гэж зүтгэж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж