Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл өгөхдөө зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа. Мөн энэ сарын 22-ноос эдгэсэн хүмүүсийн тоог мэдээлэхээ зогсоосон юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1321 хүнээс Covid-19 илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд дотоодын халдвар болон зөөвөрлөгдсөн хэлбэрээр батлагджээ.
- 753 нь Улаанбаатар хотод,
- 568 нь орон нутагт
- 0 нь зөөвөрлөгдсөн тохиолдлоор бүртгэгдсэн байна.
Нас баралтын тухайд 0-80 насны 17 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1587 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 18786 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 50010 нь гэрийн хяналтад байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8638
- Хүндэвтэр – 7256
- Хүнд – 2230
- Маш хүнд – 362 хүн байна.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ