Covid-19 эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амрах бөгөөд аравдугаар сарын 25-ны Даваа гаригаас төлөвлөлтийн дагуу ажиллах аж. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 15, II тунд 53, нэмэлт сэргээх тунд 606, нийт 674 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,942 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67,424 (75.9 хувь), 16-17 насны 26,491 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ