ОХУ, Хятадын байлдааны хөлгүүд Номхон далайн баруун хэсэгт анх удаа хамтарсан эргүүл хийснийг Москва мэдээлжээ. Хоёр орноос тус бүр байлдааны таван хөлөг онгоц хамтарсан эргүүлд оролцож, бүтэн долоо хоногийн турш Номхон далайн баруун хэсгээр эргэлдсэн байна. Тэд нийтдээ 1700 далайн милл замыг туулсан хэмээн Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Тэдний хамтарсан эргүүлийн зорилго нь Ази-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх, хоёр орны далай тэнгисийн бүс дэх эдийн засгийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэсэн аж.
Эргүүлийн үеэр Цугару хоолойгоор анх удаа олон тооны байлдааны хөлөг онгоц нэгэн зэрэг дамжин өнгөрсөн байна. Тус хоолой нь Японы Хошү болон Хоккайдо арлын дунд оршдог. Энэ нь Японы тэнгисийг Номхон далайтай холбодог байна.
ОХУ, Хятад нь 2018 онд Восток хамтарсан цэргийн сургуулилалтаас хойш цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсон юм.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ