Турк 10 орны элчин сайд нарт хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.24-нд нийтлэгдсэн

Турк 10 орны элчин сайд нарт хориг тавьжээ

Турк 10 орны элчин сайд нарт хориг тавьжээ

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр АНУ, Франц, Герман зэрэг 10 орны элчин сайд нарыг "persona non grata" буюу “тааламжгүй этгээд” гэж зарлалаа. Ингэснээр гадаадын элчин сайд нарын эсрэг хориг тавьж, Туркийг нэн даруй орхин гарахыг шаардсан байна. Барууны  элчин сайд нар Туркийн бизнесмэн Осман Кавалаг суллахыг шаардсан нь ийнхүү зөрчил үүсгэжээ.

Барууны дипломат төлөөлөгчид Осман Кавалаг шоронд хоригдсоны дөрвөн жилийн ойг тохиолдуулан түүнийг суллахыг шаардан хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэдхэн хоногийн өмнө Туркийн гадаад хэргийн яамнаас АНУ, Герман, Франц, Канад, Дани, Нидерланд, Финлянд, Шинэ-Зеланд, Норвеги, Шведийн элчин сайд нарыг дуудан уулзаж, тайлбар авсан байв.

Осман Кавала нь 2017 онд баривчлагдан ямар нэгэн яллах дүгнэлтгүйгээр хоригдож буй юм. Түүнийг 2013 оны Гези цэнгэлдэх хүрээлэнг хамгаалахын төлөөх эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан баривчилсан юм. Гэвч дараа нь уг хэргийг хэрэгсэхгүй болгож, оронд нь 2016 оны төрийн эргэлтийн оролдлогод буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж