Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдээд байна. Халдварт өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоосон учир дараах орон нутгаас мах, өвс, тэжээл авахгүй байхыг орон нутгийн мал эмнэлгийн эмч нар анхааруулж байна.
Мөн мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчин Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт, Бог малын Мялзан өвчин Дундговь, Өмнөговьд бүртгэгджээ.
Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулаад байгаа юм.
Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ