Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2021.10.24/ Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байх юм.
Сугалааны хонжворын дүн:
• Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
• 4 орон таарвал 100 мянган төгрөг
• 5 орон таарвал 500 мянган төгрөг
• 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
• 7 орон таарвал гурван сая төгрөг
• 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.
Иргэд 2021 оны есдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 23.59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ