Монголын зүүн нутагт малын арьсны халдварт өвчин гарсан талаар “Xinhua” мэдээлэв. Тодруулбал, халуурах, өнгөц тунгалагийн зангилаа томорч, арьс салст бүрхэвчийн олон зангилаа үүсэх шинж тэмдэг бүхий халдварт өвчин Монгол орны зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгуудад дэлгэрч, хорио цээрийн дэглэм тогтоосон талаар мэдээлжээ.
Сүхбаатар, Дорнод аймгууд Хятадтай хиллэдэг бол Хэнтий ОХУ-тай хиллэдэг болохыг мөн онцолсон байна. Энэ жил Монгол улсын хэмжээнд малын гоц халдварт өвчний тархалт өндөр байгаа бөгөөд тэр дундаа үхэр, хонь, гахай зэрэг ац туурайтан амьтдын дунд шүлхий өвчин ихээр дэлгэрсэн гэжээ.
70 орчим сая толгой малтай Монгол улсын хувьд эдийн засгийн гол түшиц нь мал аж ахуйн салбар байдаг. Малын халдварт өвчний улмаас тус улсын махны экспорт зургадугаар сараас хойш зогссон болохыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлсэн гэв.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA