“Жин туул” компанийн боорцог 1500-4850 төгрөгөөр нэмэгдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2021.10.23-нд нийтлэгдсэн

“Жин туул” компанийн боорцог 1500-4850 төгрөгөөр нэмэгдсэн гэв

“Жин туул” компанийн боорцог 1500-4850 төгрөгөөр нэмэгдсэн гэв

Нарийн боов үйлдвэрлэгч “Жин туул” компанийн боорцогны үнэ өссөн тухай мэдээлэл цахим хуудаст цацагдсан. Тодруулбал, иргэд тус үйлдвэрийн боорцогнууд 4150-9000 төгрөгний хооронд болсон тухай цахим хуудастаа бичиж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт гомдол гаргажээ.

Бүтээгдэхүүний үнийн тухай тус компанийн борлуулагчаас тодруулахад “Бүх нарийн боовны үнэ өссөн. Хамгийн багадаа 1500 төгрөгөөр нэмэгдсэн. Бид зөвхөн бүтээгдэхүүнийг л хүргэх үүрэгтэй. Компаниас тогтсон үнээр л борлуулалт хийдэг. Үнэ яагаад нэмсэн асуудлыг сайн мэдэхгүй. Цаанаас баталсан үнээр түгээлтээ хийдэг. Савхан, шагшуурга, саран, аарцтай боов хамгийн багадаа 1500 төгрөгөөр, дээд тал нь 4850 төгрөгөөр нэмэгдсэн” гэдэг мэдээллийг өглөө.

Компанийн утсаар залгаж асуухад үйлдвэрийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Бусад компаниуд бага багаар тогтмол үнээ нэмдэг. Харин манай компани зах зээлийн олон хүчин зүйлээс шалтгаалж, орц, найрлага, материалтай холбоотойгоор үнэ өссөн гэсэн юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас тодруулахад боорцог, нарийн боовны үнэтэй холбоотой хэрэглэгчийн гомдол, мэдээлэл ирвэл баримтад тулгуурлаж хяналт, шалгалтыг хийх болно гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж