Гвинет Пэлтроу: Covid-19 миний эрүүл мэндэд эрс өөрчлөлт авчирсан | News.MN

Гвинет Пэлтроу: Covid-19 миний эрүүл мэндэд эрс өөрчлөлт авчирсан

Гвинет Пэлтроу: Covid-19 миний эрүүл мэндэд эрс өөрчлөлт авчирсан

Гвинет Пэлтроу: Covid-19 миний эрүүл мэндэд эрс өөрчлөлт авчирсан

Холливудын од, өдгөө 49 настай Гвинет Пэлтроу өнгөрсөн хоёрдугаар сард Covid-19 туссан гэдгээ мэдэгдэж байв. Тэр мөчөөс хойш эрүүл мэнддээ анхаарах болсон тэрбээр өөрийгөө шинээр мэдэрч эхэлсэн тухайгаа Пүрэв гаригт "Dear Chelsea" подкаст нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.

Гвинет эмчийн зөвлөсний дагуу согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарласан гэдгээ хөтлөгч Челси Хандлерт аминчлан хэлсэн байна. Тэрбээр "Би бараг архи уулгүй жил болж байна. Маш ховорхон тохиолдолд ганц нэгхэн балгаж байгаа" гэжээ.

"Та нар намайг уух дуртай гэдгийг мэднэ дээ. Балга тагш юм барьчихаад найзуудтай хуучлах нь миний хувьд уламжлал байсан. Би виски, дарс, бүр архины амтанд орсон байлаа" гэж Пэлтроу нэвтрүүлгийн үеэр дурсав.

Энэ байдал Гвинетийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сард Covid-19 тусах хүртэл үргэлжилсэн бөгөөд хүндхэн байдалд байсан түүнийг доктор Уилл Коулд эмчлэх гэж чадахаараа хичээсэн гэнэ. Эмч Гвинетэд хамгийн түрүүнд сахар болон согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөсөн аж.

"Биеийн байдал тааруухан, үрэвсэл ихтэй байсан надад эмч доод тал нь гурван сарын хугацаанд согтууруулах ундаа, чихрийн зүйл, нөөшилсөн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн” гэжээ. Тэрбээр цар тахлын он цагийг даван туулахын тулд дарс, амттан ихээр хэрэглэж байсан тул биеийн жин нь зургаан килограммаар нэмэгдсэн байв.

Ийнхүү эмчийн зааврын дагуу хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулснаар тав орчим килограмм хассан төдийгүй өөрийгөө шинээр мэдэрч эхэлсэн байна.

Тэрбээр "Би зөвлөгөөг эхэндээ дурамжхан дагадаг байсан ч өөрчлөлтийг мэдэрч эхэлсэн нь гайхалтай байв. Үүнийг би насан туршдаа хэрэгжүүлнэ гэж хэлэхгүй ч 2021 он миний хувьд эрүүл мэнддээ цоо шинэ алхам хийсэн жил байлаа. Өөрийгөө согтууруулах ундаагүйгээр унтаж амарч байгааг мэдрэх үнэхээр гайхалтай байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-23 107.189.12.47

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-23 202.179.24.115

bayan huniig balag toirohgui gj unen um.

Avatar

Зочин 2021-10-23 139.5.219.238

Hollywoodiin yanhkan gichiii ulugchinn

Avatar

Зочин 2021-10-23 192.82.83.235

kkkk haraah hunee mon olov oo??

Avatar

Badarch taxar 2021-10-23 59.153.114.140

Архи уудаг байснаа нуух биш шударга хэлж байгаа нь сайн байна ийм хүн засарна а

Avatar

Зочин 2021-10-23 122.201.22.27

засаад аваач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж