“Ардчилал ба авлига” сэдэвт цахим  нэгдсэн чуулган болов | News.MN

“Ардчилал ба авлига” сэдэвт цахим  нэгдсэн чуулган болов

“Ардчилал ба авлига” сэдэвт цахим  нэгдсэн чуулган болов

“Ардчилал ба авлига” сэдэвт цахим  нэгдсэн чуулган болов

“Сонгуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн сүлжээ” байгууллага  “Ардчилал ба авлига” сэдэвт олон улсын дөрөв дэх удаагийн цахим нэгдсэн чуулганыг Мексик Улсын Мехико хотоос 2021 оны аравдугаар сарын 21-22-ны өдөр  зохион байгууллаа.

Чуулганд дэлхийн 20 гаруй улс, олон улсын арав гаруй байгууллагын төлөөлөгчид түүний дотор  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат  оролцов.

Чуулганы төлөөлөгчид ардчиллын өнөөгийн байдал, ардчилсан засаглалын хөгжилд үзүүлж буй нөлөөллийг шинжлэх, сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, сонгуулийн кампанит ажил, улс төрийн намуудын оролцоо нь олон нийтийн итгэл үнэмшилтэй хэрхэн уялдаж байгаад дүн шинжилгээ хийх зорилгоор хуралдлаа.

Энэ зорилгын хүрээнд  ардчиллыг хөгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх, олон ургальч үзэл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, тэгш оролцоог хангах, авлига, цар тахлын хүнд нөхцөл байдал  шүүх эрх мэдлийн  хараат бус байдалд үзүүлэх нөлөө,  тулгарч буй  хүндрэл бэрхшээлийг  даван туулах  зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-23 59.153.113.33

ардчилал авилгал анархизм адилхан

Avatar

Зочин 2021-10-23 66.181.187.221

Авилга их байх тусмаа ардчилал бат тогтвортой найдвартай байдаг гэсэн ардчилалын тулгуур онол байдаг юм билээ!! Тэгэхээр ардчилсан засаглалыг сонгосон бол авилгатай тэмцэнэ гэж бараг боломжгvй гэсэн vг!! Сонгууль болгоны емне нэг хэсэг шоу байдлаар шуугилдаад л явж байхаас еер гарцгvй юм билээ!!! Харин Коминист орнууд бол шууд тас цохих боломжтойг Хитадын туршлагаас харагдаж Ветнам ч бас харуулж бн.

Avatar

Зочин 2021-10-23 162.247.74.206

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-23 150.129.143.68

МАН ардчилал авилгал яриад хошин шог л болох юм.

Avatar

/*-*/ 2021-10-23 49.0.142.18

МАН БА АВЛИГА” СЭДЭВТ ЦАХИМ ЧУУЛГАН гээчээ!

Avatar

Зочин 2021-10-23 139.5.217.53

Одоогийн энэ ардчилал гээчийг авилга сүүдэр мэт дагна. Ядуу буурай орнууд, ард иргэдийн хөдөлмөрийг мөлжиж тонох, хувалз мэт сорж баяжих зорилгоор барууны хөрөнгөтнүүдийн бодож олсон харгис зүйл. Үүнийг зөвхөн манай мэт ядуу буурай өөрийгөө хамгаалах чадваргүй оронд хэрэгжүүлэхийг тулгадаг.

Avatar

/*-*/ 2021-10-23 49.0.142.18

Гуцваа, энэ чинь харин хүч чадал байхгүй юу, үхэрнүүд өөрсдөө үхсэн буурны толгойнуудаасаа айгаад гөлөлзөөд суугаад байхаар чинь ардчилал зах зээл яаж хөгждөг юм

Avatar

Зочин 2021-10-23 124.158.65.58

Ардчилалын лабортори улс болсноо ойлгодоггүй ээ Биднийг дураараа дургих эрх чөлөөгөө эдэлж байх зуур эх орны хөрс тоногдоод өөрсдөө ганц ч юм үйлдвэрлэдэггүйн харгайгаар үе үе 2 хөршдөө боолгуулж дэлхийн инээдэм болж байна даа Авилгач нийгэм байгуулснаа Ардчилал гэж бүү эргүүт Ардчилал манай оронд зөвхөн худалдан авах чадварыг л хөгжүүлж бүр Европын орнуудаас ч илүү өргөн сонголт бүхий их дэлгүүрийн орон болсноо ойлго Ардчилал гэж Шударга шүүхтэй байхыг хэлдэг байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж