ЭМЯ: 1733 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.10.23-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1733 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барав

ЭМЯ: 1733 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа. Мөн өчигдрөөс /2021.10.22/ эдгэсэн хүмүүсийн тоог мэдээлэхээ зогсоосон.

Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1733 хүнээс Covid-19 илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд дотоодын халдвар болон зөөвөрлөгдсөн хэлбэрээр батлагджээ.

  • 1086 нь Улаанбаатар хотод,
  • 645 нь орон нутагт
  • 2 нь зөөвөрлөгдсөн тохиолдлоор бүртгэгдсэн байна.

Нас баралтын тухайд 0-80 насны 17 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1570 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 18384 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 51682  нь гэрийн хяналтад байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 8655
  • Хүндэвтэр – 7158
  • Хүнд – 2220
  • Маш хүнд – 351 хүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж