Израилийн ерөнхий сайд Нафтали Беннетт, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын таван цаг үргэлжилсэн уулзалт Сочи хотод саяхан өндөрлөлөө.
Уулзалт найрсаг, халуун дотно байдлаар өрнөж, удирдагчид хоёр орны харилцааны олон чухал асуудлын талаар ярилцсан болохыг Израилийн ерөнхий сайдын албанаас мэдэгджээ.
Мөн уулзалтын дараа удирдагчид ордны дэнж дээр гарч, ордны гудамжаар далайн эргийн зүг алхсан гэжээ. Уулзалт удаан үргэлжилсэн тул Израилийн ерөнхий сайд болон төлөөлөгчид Орост түр саатахаар болсон байна.
Еврейчүүдийн уламжлал ёсоор Баасан гаригийн нар жаргахаас Бямба гаригийн орой хүртэл ажиллахыг хориглодог тул тээврийн хэрэгсэл, тэр дундаа онгоцоор зорчих боломжгүй болжээ.
ЭХ СУРВАЛЖ: TASS
Холбоотой мэдээ