"Ойн салбарынхан тэрбум мод тарихад бэлэн биш" | News.MN

"Ойн салбарынхан тэрбум мод тарихад бэлэн биш"

Хуучирсан мэдээ: 2021.10.23-нд нийтлэгдсэн

"Ойн салбарынхан тэрбум мод тарихад бэлэн биш"

"Ойн салбарынхан тэрбум мод тарихад бэлэн биш"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна" гэж хэлсэн. Энэ хүрээнд мод тарих ажил эрчимтэй өрнөж буй юм.

Бид өнгөрсөн долоо хоногт "НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ" буландаа энэ сэдвийг онцолсон билээ.

Энэ удаа Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг, Улаанбаатар хотын ерөнхий дендрологич, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимидийн байр суурийг хүргэж байна.


"МОДЫГ УСАЛЖ, АРЧЛАХГҮЙ БОЛ ДЭЭД ТАЛ НЬ ЗУРГААН САР Л АМЬДАРДАГ"

Мод тарих ажилд бүх нийтээр идэвхтэй оролцож, жил бүр албан байгууллага, хамт олноор уриалан мод тарьдаг. Эдгээр тарьсан модны хэчнээн нь үхэж, хэчнээн нь ургасан бэ гэх судалгаа алга. Мод тарихаас илүү арчилж ургуулах нь маш их зардал мөнгө, ажил болдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэрбум мод ургуулахын тулд арчилгааны зардал, мэргэжлийн боловсон хүчин гээд маш их төлөвлөлт судалгаа, шинжилгээ хэрэгтэй болно.

2020 оноос нэг га талбайн ойжуулалтын зардлыг 2-5 дахин  өсгөсөн. Ингэснээр тарьсан ой модоо дор хаяж 3-5 жилд арчилж ургуулах зардлыг оруулан тооцдог болжээ. Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий 130 гаруй гудамж бий. Тэдгээрийн тохижилт арчилгаанд жилд 5-7 тэрбум төгрөг төсөвлөж, Хот тохижилтын газар болон дүүрэг хувийн хэвшлийн 132 аж ахуй нэгжтэй төр, хувийн хэвшлийн зарчмаар хуваарилан өгдөг байна. Нийт төсвийн 50 гаруй хувийг Хот тохижилтын газар зарцуулдаг аж. Тухайн төсвийг нийслэлийн ногоон байгууламжид ажилладаг 400 гаруй хүнд цалин, тээвэр, шатахуун, ногоон байгууламжид зарцуулж байгаа бараа материалд олгодог байна.

ТҮК-иас хавар, намрын улиралд тодорхой давтамжтайгаар арчилгааг хийдэг. Гэхдээ нарийвчилсан арчилгааны заавар, зөвлөмж гэж байдаггүй. Усалгааг бол тогтмол хийдэг байна. Алслагдсан дүүргүүдийн хувьд мөн ТҮК арчилгааг хариуцдаг бөгөөд аж ахуй нэгж, хувь хүний тарьсан модыг биш зөвхөн төвийн хэсгийн нийслэлээс тариалсан модыг л усалж, арчилдаг гэсэн юм. Тэгэхээр хээр талд бүх нийтээр тариалсан модыг арчилж, торддог албан байгууллага байхгүй гэсэн үг

Улаанбаатар хотын нэг хүнд 1.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ногддог. Жил бүр тарьж буй модны статистик болон түүнд зарцуулагдах төсвийг харвал нийслэл ногоон хот болсон баймаар. Гэвч тарьсан моддыг хэн арчлах болон төсөв санхүүг хэрхэн зарцуулах талаар хариуцсан байгууллагуудад тодорхой ойлголт огт байхгүй байгаа юм. Мод тарихад хөрсийг урьдчилан бэлдэх хэрэгтэй байдаг аж. Тиймээс нийслэлийн байгаль орчны газар болон захирагчийн ажлын албанаас боломжит байршлыг тусгаж өгдөг байна. Хэрэв урьдчилан тооцоологүй газарт тариалж, усалж, арчлахгүй бол тухайн мод төрлөөсөө үл хамаарч дээд тал нь зургаан сар л байдаг байна.

Нийслэлийн байгаль орчны газраас тарьсан модны арчилгааг хэн хариуцаж, хэрхэн хийдэг талаар тодруулахад дүүрэгт тарьсан модыг тухайн дүүргийн тохижилт үйлчилгээний компани хариуцна. Нийслэлээс тендер зарлаж ойжуулалтын ажлыг хийж байгаа бол тухайн гүйцэтгэгч компани арчилгааг гурван жил хариуцахаар тусгасан байна. Нийслэлийн тухайд хариуцсан 48 гудамжны 50.3 га газрын мод арчилгааг хариуцдаг. Харин үлдсэн ногоон байгууламжийн арчилгааг дүүрэг тус бүр хийдэг гэсэн үг.

Харин орон нутагт тусгайлсан нэгж байдаг бөгөөд усалгаа арчилгаа, ойжуулалтын ажлыг тухайн бүс нутгийн харьяа газар хариуцдаг байна. Байгаль орчны газраас өгсөн мэдээллээр ойн бүсэд мод тарих нь олон талын ашигтай бөгөөд үр дүнтэй. Учир нь монгол орны ой бүс цэвдэг дээр оршдог учраас 40 хүртэлх метрийн гүнээс ус ундарч, хөрс нь үргэлж чийглэг байдаг тул мод ургах таатай орчин бүрддэг байна. Харин нийслэл суурин газар учир уулын мод, зулзаган мод суулгасан ч усалж тордохгүй бол ургахгүй үхдэг байна. Хэчнээн га талбайд мод тарьсан ч хэн тэрхүү бүс нутаг, байршлыг хариуцаж модыг арчлах нь зайлшгүй анхаарах асуудал. Одоогоор тэрбум модны арчилгааг нарийвчлан гаргаагүй байгаа бөгөөд эхний ээлжид бүх нийтээр мод тарих уриалгаа хэрэгжүүлж, дараа нь үхүүлэхгүйгээр усалж арчлана гэдэг тайлбарыг захирагчийн ажлын албанаас өгсөн юм. Тиймээс төсвийн дийлэнх хувийг арчилгаанд зарцуулах хэрэгтэй аж. Одоогийн байдлаар тэрбум модны төсвийн ихэнх хувийг мод тарих, уриалга контент бэлтгэхэд төсөвлөсөн байна.

С.УНДАРМАА


БАЙР СУУРЬ: МЕГА ТӨСӨЛД СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ХАНДАЖ БОЛОХГҮЙ

1-173858-453802790

Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг:

-Тэрбум мод тарина гэдэг бол асар том тоо. Нийт ойд ургаж байгаа моднуудаас хамгийн нас биед хүрсэн, таван метрээс дээш мод нэг га талбайд 560 орчим ургаж байгаа гэж үзвэл Монгол орны сэрүүн бүсийн ойд нийт нас биед хүрсэн таван тэрбум гаруй мод ургаж байгаа. Зулзаган модтой нийлбэл 27 орчим тэрбум болж байна. Энд заган ойг оруулаагүй. Тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш том мега төсөл. Үнийн дүнг нь харсан ч гэсэн 4.3 их наяд төгрөг зарцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө манлайлж байгаа нь маш их ач холбогдолтой. Том төслүүд сонгуулийн цикль дунд уначихаад байдаг. Нэг том улстөрч нь манлайлж санаачлага гаргахаар дараагийн жил нь өөр намын улстөрч гарч ирээд зогсоочихдог. Одоогийн Ерөнхийлөгч зургаан жилээр сонгогдсон учраас энэ том төслийг санаачилж байгаа нь сайшаалтай. Мега төслийн хувьд заяа яавал амжилтад хүрч, яавал унадаг вэ гэдэг талаар бэлэн дэлхий даяар шинжлэх ухааны үндэслэлтэй онол болж, бүх зүйл нь тодорхой болсон. Яг тэр дагуу л явах хэрэгтэй.

Ингэснээр том төслийг амьдруулж чадна. Хамгийн гол нь манлайлагч гарч ирсэн нь сайн. Манай ойн салбарынхан тэрбум мод тарихад бэлэн биш байгаа. Социализмын үеэс хойш энэ салбар хүний нөөцийн хувьд тасарсан. Хуучин нийгмийн үед энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, залуусыг их дэмжиж байсан.Гэтэл одоо материаллаг баазын хувьд ч тасарчихсан. Өмнө нь бодлогоор Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймагттом том баазуудыг байгуулж байсан. Гэхдээ өнөө цагт бидний хийх ёстой ажил мөн учраас ард нь гарч таарна. Энэ төсөл хэрэгжиж, шууд эдийн засгийн эргэлтэд орж, ашиг тусаа өгөхгүй. Тийм учраас бусад мега төслүүдээс ялгаатай. Бид өнөөдөр хойч үе, ирээдүйдээ үлдээх томоохон өв хөрөнгөө бэлдэж байгаа гэсэн үг. Жишээлбэл, цахилгаан станц байгуулбал шууд ашиг, үр өгөөжөө өгнө шүү дээ.

Мега төсөлд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Том төслүүд зогсдог нэг шалтгаан бол энэ. Ингэснээр маш их хөрөнгө үрж, салхинд хийсгэдэг. Ажил хийхээсээ илүүтэй “Бид чадна. Бид бэлэн” гэж буруу төлөвлөлт хийх вий. Үүнд их анхаарах хэрэгтэй. Байгаль орчны цогц мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Бүс нутгийн хувьд хамтарч ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн тамгын газраас одоо шууд техник, технологи болон цэргүүдийг дайчлан мод тарина гэж мэдээлэх буруу. Харин төслийг санаачлагчийн хувьд ингэж хэлж болно. Төслийн стратегиа дор хаяж 1-2 жил хийж байж, зарлах ёстой. Салбарын бүх мэргэжилтнүүдэд нээлттэй байх ёстой. Том төслүүд нээлттэй бус байснаар зогсох тохиолдол гардаг. Яагаад гэвэл ард түмний итгэлийг нэгтгэж, хөдөлгөөнд оруулж байгаа учраас нээлттэй байх шаардлагатай. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед зарлиг гаргаж, хавар намрын улиралд бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж буй.

Улаанбаатар хотын ерөнхий дендрологич, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэ санаачлага бол маш чухал. Бидний амьдарч буй дэлхий нэг градусаар дулаарсан. Хэрвээ хүний биеийн халуун нэг хэмээр дулаарсан бол өвдөж байна гэсэн үг. Дэлхий өвдсөн үед ногоон ургамал тарьж эмчилдэг. Төв Азийн өндөрлөг бүс нутагт оршдог Монгол орон цөлжиж эхэлбэл дэлхий сөнөнө. Төв Азид хүн үүссэн гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Монгол орны нийт нутгийн 76 хувь цөлжөөд байна. Монголын ой мод мөнх цэвдэг дээр байдаг. Гэтэл тэр мөнх цэвдэг нь дэлхийн дулаарлын улмаас хайлж, томоохон гол мөрний усны хагалбар ширгэнэ. Дэлхийн хэмжээний том асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс хөндсөн юм. Зарим иргэд “Монголд нэг тэрбум мод тарих уу” гэж шоглож байна. Ирэх 2030 он хүртэл есөн жилийн хангалттай хугацаа бий.

Дэлхийн цаг уурын дулаарал, эрс тэс уур амьсгалын эсрэг ганц арга хэмжээ бол ой мод. Монгол улсын хэмжээнд 1200 ойн инженер байдаг. Эдгээр мэргэжилтнүүдээ бүрэн ашиглах хэрэгтэй. Нэг га ойг 150-200 сая төгрөгөөр улс худалдаж авах ёстой. Ганцхан нас бие гүйцсэн 50 настай шинэс модны экологийн үнэлгээ 197 сая төгрөг байдаг. Гэтэл  бид нэг га ойг 10-хан сая төгрөгөөр худалдаж авч болохгүй шүү дээ.

Миний бие Улаанбаатар хотыг сүүлийн таван жил ойжуулсан. Ойд шигүү ургасан модыг сийрэгжүүлэлтийн аргаар авч, хотын төвд суулгадаг юм. Шигүү ургасан ой модыг сийрэгжүүлэх ёстой байдаг. Огтлох ёстой модыг сийрэгжүүлж авч, хотод суулгасныг иргэд буруугаар ойлгох байна. Мөн уул уурхай, замын бүтээн байгуулалт, төмөр замын бүтээн байгуулалт хийх нэрийдлээр орон нутагт ойн модыг шууд тайрч буй. Тэр моддыг яагаад хотод суулгаж болохгүй гэж. Үүнийг бодож үзэх хэрэгтэй.

А.ЦЭЭСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-23 202.9.46.135

УБ ын төвд хөрс жаахан муутай газар 20 жилийн өмнө тарьсан хайлаас моднууд өнөөдөр гайхалтай сайхан ургасан байгаа. Эхний 2 жилд маш сайн усалсан , дараа нь байгалийн чийгээрээ ургасан болов уу , нэг их ч арчилгаа шаардахгүй л ургах юм билээ. Мод тарих , тарьсан модоо эргээд харахад сайхан л байдаг.

Avatar

ylc 2021-10-23 216.200.84.187

deer yed baisan bn.
60

Avatar

emlegt ochbol 2021-10-23 216.200.84.187

di
op?

Avatar

banni 2021-10-23 216.200.84.187

kondomoo ygaaj, batalgaat
Booptsogoon

Avatar

ylcuun 2021-10-23 216.200.84.187

piabr,saijry

Avatar

ayganiia 2021-10-23 216.200.84.187

CO

0 0
Avatar

Зочин 2021-10-23 76.123.139.230

Попроход нь Халхын хавтгай багадаад, одоо дэлхийн дэмжээн дээр попордог болж, энэ УХНА Хүрэлсүх. Эсвэл УХНА-н сэтгэцийн өвчин нь хүндрээд байна уу, аль эсвэл худлаа сүржин лоозонгоор олны анхаарыг өөр зүг рүү сарниулах сонирхол байна уу. Мод зөвхөн өвс ургахаар газар ургана. Өвс ургадаг газрыг монголчууд бэлчээр гэж нэрлэдэг. Тэр бэлчээр дээр 70-80 сая мал бэлчин талхалж бэлчээрийн хомсдолтой байгаа. Тэр малыг хотын иргэнээс 5 дахин сонгуулийн хүчтэй малчин хүмүүс малладаг.

Avatar

14 terbumtan Bolorzezeg.L 2021-10-23 143.198.221.177

Эмэгтэй ажилтан үүдэндээ дуудаж суулган бахаа хангадаг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болноо. Зальжин энерги сорогч этгээд Workplace XPLOITER Abuser ажлын байран дээрх, ажлын бус цагийн элдэв дарамаач энэ сардаа зогсоо хөгшөөн…

Avatar

Зочин 2021-10-23 107.189.12.47

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-23 66.181.185.16

Энэ хулгайч тэрбум мод тарихын оронд 14 тэрбумаар казинод тоглосон мөнгөө Монгол улсад буцааж төлөөсэй.

Avatar

Оюутан 2021-10-23 59.153.115.131

Мод тарих сайн, архи ууснаас дээр, тарих нь тариг л даа, тарихгүй нь чимээгүй л гэртээ сууж бай, уурлаад хэрэггүй, та нарын мэргэн ухаан худлаа, өмнө тарьж байхгүй яасын

Avatar

Зочин 2021-10-23 64.119.20.41

Эргүү боловсролгүй, согтуу толгой, үхсэн хүнтэй уулздаг балай ЖДҮ-чин. Миний ерөнхийлөгч лав биш. Азаар 6 жил болохгүй нэг шалтаг хэлээд зугтдагаараа зугтах байх гэж л найдаж сууна даа. Яагаад бид ийм азгүй юм бэ? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бүгд хоосон толгой попууд 🙁

Avatar

Зочин 2021-10-23 103.26.194.133

Галзуу Хүрэлсүхийн үгээр орж уулын мод ухаж ирээд суулгаж байгаагаа мод тарьсан гэж байгаа бол хохино шүү

Avatar

Irgen 2021-10-23 24.13.36.85

Too bish chanar chuhal.1 mod suulgahad mash ih archigaa, uslalt heregtei! Suulgahdaa ulirlaa bodoj suulgah ni chuhal! Gadaadad ihenhdee havriin ehen buyu namarin eheer suulgadag yum bna lee! Archilj chadahgui bol bas l baahan munguu salhind hiisgene.

Avatar

Эрдэнэ 2021-10-23 66.181.180.226

Хүүхдийн паркыг анх байгуулж байхад манай 21-р сургуулийн сурагчид паркын зүүн хойт хэсэгт мод тарьж билээ. Модонд нэрээ бичиж зүүчээд миний мод гээд байнга очиж усалдагсан. 10 – н жилийн дараа очиход өндөр сайхан моднууд болсон байлаа. Сэтгэл зүтгэл байхад хүүхдийн тарьсан мод ч ургадаг л юм байна лээ. Хот дотор газар олдвол мод тариад ( Явуугийн цэцэрлэг шиг ) хөгшид хүүхэд сууж нарладаг бичил цэцэрлэгүүд байгуулах юм сан.

Avatar

Иргэн 2021-10-23 66.181.161.78

Мэргэжилтнүүдтэйгээ ярилцдаггүй юм уу, ингээд дандаа но ордог, баахан төсвийн мөнгө хүн хүч зарцуулаад цаана нь бөөн булхай, идэж уусан юм болох вийдээ

Avatar

Зочин 2021-10-23 139.5.216.119

Улаан баатар хотын диндэрлогч гэж байдгыг сая мэд лээ.Хүүхдийн паокийнхаа хамаг модыг устгалцсан хүн гэж ойлгож байна.Зам барих,байшин барих нэрээр 1000 -р нь хлтын ургуулсан модыг устгуулаад уулнаас хэдэн мод авчирч тарьсан болоод явж байна.

Avatar

Зочин 2021-10-23 202.9.47.62

Та 2 мэргэжлийн хүмүүс юм бол ойн салбарын бүх мэргэжлийн хүмүүсийг уриалан дуудаад "Тэрбум мод" тарьж ургуулахын төлөө бүх хүч чадлаа дайчлаад цаг наргүй ажиллах хэрэгтэй. Харин шалтаг, шалтгаан хэлээд, ажлаас хойш суувал ямар ч ажил бүтэхгүй, амжилт олохгүй. Б.Чимэд насаараа л хотын ногоон байгууламж гэж их ярьсан, модны хөвөн хийсээд 20 гаруй жил боллоо, энэ талаар юу ч хийсэнгүй, үр дүн огт гараагүй. Та 2-ыг гайгүй мэднэ, мод тарих ажилд улс төржиж, намчирхаж огт хэрэггүй шүү.

Avatar

Сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй 2021-10-23 103.26.194.237

Олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтнэ. Пялдагадаад, тэнэгтээт, халтуурдаад, дүр исгээд байх хэрэггүй

Avatar

Анхаар 2021-10-23 67.81.184.102

Модыг үрслүүлэн тарихад 3 жил хэрэгтэй, сэтгэлийн хөөрлөөр….ингэж хандах буруу
Уулруу дайрах модны хулгайг өөгшүүлж б.а.Угаасаа уулын мод тарьсан газар бүр ургаад байх чадваргүй б.г

Avatar

Зочин 2021-10-23 66.181.161.59

Mod jigteihen tarisqn l gedeg urgasan haana bdag yum be, uulnaas mod bulgalj gui mun ih uhuulsen dee!!!

Avatar

Зочин 2021-10-23 66.181.161.59

Hulgaich Hurelsuh uur terbuman notstoi asuudal mongold bhad tes hundlun yum hiigeed yavdag urvagch!!!

Avatar

ГЭГЭЭРСЭН СЭТГЭЛЭЭС ГЭГЭЭЛЭГ АМЬДРАЛД ХҮРНЭ 2021-10-23 202.126.88.208

📌 МОНГОЛ УЛС ҮНЭХЭЭР ХАЧИН ЖИГТЭЙ УЛС…БАРААНЫ ҮНЭ ХАНШ ЖИЛЭЭС ЖИЛД ӨСӨӨД Л БАЙДАГ, ӨСӨӨД Л БНА…ХЭЗЭЭ Ч БУУРАХГҮЙ ..‼️ ҮНЭ НЭМЭГДЭЛ НЬ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ, ТООЦООГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ ‼️
📌 ДЭЛХИЙ ДАХИНД ГАЗРЫН ТОС, ХИЙ, ЗЭС…БАЙГАЛИЙН НӨӨЦҮҮД БА БАРАА ТАВААРЫН ҮНЭ ХАНШ ӨСӨХ Ч ЭРГЭЭД БУУРДАГ, ӨСӨЖ & БУУРАХ НЬ БҮГД ҮНДЭСЛЭЛТЭЙ, ТООЦООТОЙ ‼️

Avatar

Зочин 2021-10-23 203.91.115.55

тоолох нь чухал биш ирээдүйнхээ төлөө хийх нь чухал байна

Avatar

Зочин 2021-10-23 122.201.31.198

Мод тарих нэрээр оффшор дах Сүгийн мөнгийг оруулж ирнэ, тэгээд өчүүхэн хэсгийг нь мод тарихдаа зарцуулна. Сүгийн мөнгө цагаан мөнгө болж, Сүг ариун цагаанхан амьтан болж хувирна. Монгол улсад авилгалыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх ИХ ҮЙЛ ХЭРЭГ-ийн эхлэл. Хүрэлсүг шударга ёс ярьж, сонгуулийг зохиомол жүжиг болгон гарч ирсэн харин мөнгө угаалтанд нийт улс үндэстнийг ийм байдлаар татан оролцуулах нь ….

Avatar

Зочин 2021-10-23 139.5.217.53

Монголд хийж бүтээж байгаа бүхнийг, нийгэмд,хэрэгтэй ард олонд тустай зүйл бүрийг дүр эсгэсэн ардчилагчид эсэргүүцдэг,мөнгө уыаах, идэж уух гэлээ гэж гуйвуулдаг. Тэд үнэхээр эх орны эрх ашигаас урвасан новшнууд..Хүн чанараа гээсэн адгийн шаарууд

Avatar

ҮНЭН 2021-10-23 103.26.193.224

ҮЕЭЭ ӨНГӨРӨӨСӨН ЗӨНӨГ ӨВГӨН

Avatar

Зочин 2021-10-23 64.119.26.174

Мод тарих нэрээр одоо мөнгө идэх нь дээ

Avatar

ҮНЭН 2021-10-23 103.26.193.224

МАН-ЫН ХУЛГАЙЧ НАР МӨНГӨ ИДЭХ НЭГ АРГАА ОЛЧИХЛООДОО

Avatar

И.Норовжав 2021-10-23 139.5.218.89

Тарьсан мод бүрийг паспортжуулан тарьсан байгууллагад нь хүлээлгэн өгч, жил тооллогожуулан ажлын тайланд авч , 3-5 жилийн дараа бүрэн ургалт нь жигдэрсэн үед хүлээн авдаг дэг тогтоон хариуцлагажуулах.
Энэ онд модны үрсэлгээ тарих ажлыг өргөн хүрээтэй хийх шаардлагай байсан боловч тодорхойгүй байгаа нь дараа онд тарих үрсэлгээтэй эсэх нь эргэлзээтэй байна . Энэ ажлыг яаралтай зохион байгуулах.

Avatar

ҮНЭН 2021-10-23 103.26.193.224

хаха ХУЦДАГ ХУЛГАЙЧ ВЭ ЧИ ӨӨСДИЙГӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙХАД ЧИНИЙ МОДЫГ ХАРААД СУУЖ БАЙХ УУ ХОЛ ОЧИЖ ХУЦОО ЧИ

Avatar

И.Норовжав 2021-10-23 139.5.218.89

Хөрсийн бүтэц , найрлагыг тодорхойлж хөрсийг сийрэгжүүлж баяжуулах , бордох. Модыг тарихдаа өөр хоорондын зайг зөв баримтлахгүй бол ширэнги ой болж газрын хөрснөөс авдаг тэжээл нь хүрэлцээгүйгээс үхэх ба ургацын явцад нарны элч, туяаг авч чадахгүй , арчилгаа хийх боломжгүй болдог. Модыг тарих газрыг сонгохдоо булаг шандтай газар , газрын хөрсний гүний дээд давхаргын усны сантай газрыг сонгоход анхаарах хэрэгтэй. Суулгацыг шилжүүлэн суулгахдаа үндсийг гэмтээхгүйгээр авч тарих

Avatar

ongiroo zangaa olon ulsad b** gargaj bail daa 2021-10-23 64.119.23.189

Sudalgaagui yum hiih yumaa nasand hursen 1 mongol irgen 4000 shirheg mod yaj tarih yum be..ternii orond 10 jild 1 terbum buuz idne geed helchihsen bol tsagaan saraar guriigeed bolgochihno doo

Avatar

И.Норовжав 2021-10-23 139.5.218.89

Тэрбум модыг тарих эхний гарааг ихэвчлэн хот суурин газарт энэ жил тарьлаа. Цаашдаа ойн бүс , сум суурин газар, аймгийн төвийн ойролцоох газруудад төгөл маягаар амралт , цэцэрлэгт хүрээлэн байгуулах замаар тарих байх. Мод тарихад анхаарах 3 зүйл байдгийг анхаарах ёстой : 1. Модыг тарих агротехнийкийн шаардлагыг ягштал хангах . 2 . Модыг бойжилтын 2-3 жилд услах асуудал бус , ургалтын бүх хугацаанд усаар хангах боломжтой газрыг сонгох . 3. Мод тарих газрын хөрсний бүтэцийг бүрэн судлах

Avatar

Зочин 2021-10-23 202.55.191.43

Yaasan ch olon comm bichdiin , oor shig chine urialgand n hoshgorson hyn olon bish shyy de. Hyyhed bhad zondoo l daichlagdaj mod tarisan , odoo urgasan ch yum bhgyi tend n barilga bostson bna shd

Avatar

Зочин 2021-10-23 202.131.225.197

Minii huvid mod tarihaas iluu UB modon jorlongoosoo sachihval boloh geed baigaa yum daa. Daraagiin songuulid uzdeg yum uu. Muriin hutulburtuu ger horoolliig tsever bohir negdsen shugamtai holbono hotoo modon jorlongui bolgono! mun uu?

Avatar

Зочин 2021-10-23 66.181.161.59

Bur modon jorlon ch bhgui shd. Uvursogootyn teevriin heregsel onoshilgoony tu 500 000 mashinaas hahuuli mungu avdag baij jorlongui, uud oir orchmyn gazryg ork joloochid n ch sheej buzarlaad duusahgui bna! Unuugiin Mongolyn dur turh!!!!

Avatar

Зочин 2021-10-23 202.131.225.197

Sanaachlagiig dagaad gadaadin tusul zeel tuslamj demjleg geed ih yum orj irnee ter bugdiig ideed duusnaa. Manaihan mod suulgaj chaddag urguulj chaddagui ard tumen shuu dee. tegeed salhind hiiseed alga bolno doo nuguu heden dolyur nogoon ni

Avatar

Зочин 2021-10-23 43.242.243.67

Энэ уул нь маш зөв санаа. Даан ч эд нар системтэй, төлавлөгөөтэй юм хийж мэддэггүй. Баахан худлаа том тоо ярьж, уриа лоозон хашгирч, субботник хийгээд, гол нь далимдуулж мөнгө л цохих байхдаа. Эхнээсээ тийм шинж харагдаад эхэллээ

Avatar

Зочин 2021-10-23 64.119.26.98

Тэнгэрт халчихсан хүнтэй уулздаг хулгайч элэнцгийх нь мод тарина гээд гуцаад байнаа.чөлөөт цаг хагас бүтэн сайнаар компанит ажил болгон хийдэг болохоос ажил хиылгэхгүы юм фсда чинь

Avatar

Зочин 2021-10-23 103.10.23.189

20-50 жилийн дараа хойч үлдэх юм даа. Санаж явбал хүрнэ сажилж явахад очно гэж үг бий. Жоохон жоохноор хийж байхад 20-30 жилийн дараа хийгээд дуусгах л байх. Мод тарьдаг хүмүүсээ одон медалиар шагнаж баймаар. Баахан бөх дуу дуулдаг хүмүүс л медалийн цуглуулга хийгээд явдаг. Энийг топ дээр байгаа хүмүүс л харахаас доор байгаа иргэдэд хамаагүй асуудал. Удирдаж чаддаг ч үгүй, баахан галзуурсан үхэр мал шиг хүмүүс тамганы дайнд мордсон байна.

Avatar

Зочин 2021-10-23 192.82.88.202

Elentsgii ni mod tarih ! Mungu ideh arga l daa !!!

Avatar

hm 2021-10-23 192.82.82.62

Хульх ч гэсэн хурандаагийн санаа нь зөв. Гэхдээ анхаарах юм байнаа. Өөр газар ургаж байсан модыг шилжүүлж суулгасанаа мод тарьчлаа гэж попроод байгаа нь урд хормойноосоо авч хойд хормойгоо нөхөхтэй утга ижил. Ойд ургаж байсан модыг хотод авч ирж суулгаснаа нөгөө тэрбум модныхоо тоонд оруулаагүй гэж найдья.Хульх хурандаагийн суулгасан гацуур 10 аад настай харагдаж байна. Хүний хүүхэд рүү заагаад "Минийх" гээд хэлчихээр болчихдоггүй л байлтай.

Avatar

Зочин 2021-10-23 124.158.65.58

хол очиж х** Эх орноо зардаг уул уурхайгаа зөөлгөдөг Сайханбилэг урвагчаасс дээр Мод тарих

Avatar

Зочин 2021-10-23 192.82.85.251

СЭТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙВАЛ ДАВЖ ГАРНА

Avatar

ҮНЭН 2021-10-23 103.26.193.224

ХОЛ ОЧИЖ х**

Avatar

Зочин 2021-10-23 64.119.23.47

Тунгалаг доктор их зов юм ярьсан байна, Чимэд гуай хун анх Африкаас одоогийн Этопи улсаас ууссэн гэдгийг эрдэмтэд тогтоочихсон шуу дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж