НӨАТ-ын сугалааны 20 сая төгрөгийн азтан маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2021.10.23-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын сугалааны 20 сая төгрөгийн азтан маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны 20 сая төгрөгийн азтан маргааш тодорно

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш /2021.10.24/ Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор  20 сая төгрөг байх юм.

Сугалааны хонжворын дүн:

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • 4 орон таарвал 100 мянган төгрөг
  • 5 орон таарвал 500 мянган төгрөг
  • 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • 7 орон таарвал гурван сая төгрөг
  • 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.

Иргэд 2021 оны есдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 23.59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж