Covid-19-өөр өвдсөн хүүхдүүдийн 33.9 хувь нь 5-9 насныхан байна | News.MN

Covid-19-өөр өвдсөн хүүхдүүдийн 33.9 хувь нь 5-9 насныхан байна

COVID-19

Covid-19-өөр өвдсөн хүүхдүүдийн 33.9 хувь нь 5-9 насныхан байна

Covid-19-өөр өвдсөн хүүхдүүдийн 33.9 хувь нь 5-9 насныхан байна

Халдварын мутацилагдсан хэлбэрийн тархалт нэмэгдэж байгаа төдийгүй Covid-19-ийн гурав дахь давлагаа энэ сард оргилдоо хүрч буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Мөн халдвараар өвдөх эрсдэлт бүлэг залуужиж хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг анхааруулж буй. Иймд эцэг, эхчүүд сургууль болон ахуйн орчинд хүүхдүүдийнхээ ариун цэврийг сайтар сахиулж, халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлах шаардлагатай байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболдын мэдээлснээр нэмэлт тунгийн дараа дельта хувилбараас хамгаалах чадвар 86 хувиар нэмэгджээ. Монгол Улсын хувьд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ дээр дархлаажуулалтын судалгаа хийсэн. Үүнээс үзэхэд нэмэлт тунд хамрагдаад 14 хоногийн дараа эсрэг бие өсч, 28, 60 дахь хоногт эсрэг биеийн түвшин буурч байгаа судалгаа гарсан. Манай улсын хувьд нийт иргэдийн 69.3 хувь  нь вакцины нэгдүгээр тунд, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд хоёрдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 20 орчим хувь буюу 380 мянга 330 хүн хамрагдаад байгаа аж.

Хүүхдийн өвчлөлийн тухайд улсын хэмжээнд нийт 97 мянган хүүхэд халдвар аваад байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс халдвар авах нь бага байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 20 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 33.9 хувийг 5-9 насны хүүхэд эзэлж байгаа юм. Тодруулбал:

  • 0-4 насны хүүхэд 26 хувь
  • 5-9  насны хүүхэд 33.9 хувь
  • 10-14 насны хүүхэд 28.2 хувь
  • 15-17 насны хүүхэд 11.9 хувийг эзэлж байна.

12-оос доош насны хүүхдүүд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй. Тиймээс томуугаас сэргийлэх вакцинжуулалтыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. Дээрх насны хүүхдэд вакцин хийх эсэх судалгааг эрүүл мэндийн байгууллага судалж байна. Олон улсын байгууллагуудын мэдээллийг ЭМЯ-наас анхааралтай ажиглаж байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-23 162.247.74.206

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ulger ulger 2021-10-23 91.193.4.90

odoo 5-9 nasniihan gej hudlaa shaaj bn. Daraa shine vakzin garhaar 0-5 nas gej huzna. Suuldee 0-99 nasniihan bolj duusan. Boostergui bol Covid-passport ni huchingui geh met

Avatar

Зочин 2021-10-23 66.181.161.59

Ergeed l surguuli tsetserlegees avna shd

Avatar

Зочин 2021-10-23 66.181.161.47

Хүүхдүүд дээр вакцин туршиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж