Путин: Хувьсгал бол хямралын гарц бус, хямралыг хурцатгах зам

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Путин: Хувьсгал бол хямралын гарц бус, хямралыг хурцатгах зам

Путин: Хувьсгал бол хямралын гарц бус, хямралыг хурцатгах зам

Владимир Путин "Валдай олон улсын хэлэлцүүлгийн клуб”-ын 18 дахь удаагийн чуулганд оролцов. Энэ жилийн хэлэлцүүлэг “21-р зуун дахь дэлхий дахины сэргэлт: Хувь хүн, үнэт зүйл ба төр” сэдвийн дор өрнөж байна.

Путин дөрвөн өдөр үргэлжлэх арга хэмжээнд зориулан Пүрэв гаригт үг хэлэхдээ “Дэлхий даяар өрнөсөн хувьсгалуудын учруулсан хохирлын алиныг ч хүн төрөлхтөн хүртэх ёсгүй байсан” гэжээ. Тэрбээр "Хувьсгал бол хямралаас гарах гарц бус, харин хямралыг улам хурцатгах арга зам гэдгийг өнгөрсөн түүх бидэнд гэрчилдэг. Аливаа хувьсгалын учруулсан хохирлын алиныг ч хүн төрөлхтөн хүсээгүй" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Валдай олон улсын хэлэлцүүлгийн клуб 2004 онд байгуулагдсан, Москвад төвтэй судалгааны төв төдийгүй хэлэлцүүлгийн форум юм. Клубыг анхны уулзалт болсон Великий Новгород хотын ойролцоох Валдай нуурын нэрээр нэрлэжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж