Онцгой нэгний онцгүй орой

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Онцгой нэгний онцгүй орой

Онцгой нэгний онцгүй орой

Европын хөлбөмбөгт энэ улирлаас эхлэн шинээр нэвтэрч буй Европа Конференц лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр (2021.10.21) боллоо. Хамгийн сонирхолтой тоглолт Италийн Рома болон Норвегийн Боде Глимт багуудын дунд явагдаж, талбайн эзэн Боде Глимт өрсөлдөгчөө 6-1 гэсэн харьцаатай хожин шуугиан тарилаа.

Энэ улирал “Онцгой нэгэн” Жозе Моуриньогийн удирдлага дор дажгүй тоглолт үзүүлж буй Ромаг хэн ч Боде Глимт багт ийм олон гоолын зөрүүтэй хожигдоно гэж төсөөлөөгүй биз. Тоглолтын дараа Жозе Моуриньо “Би хариуцлагыг үүрнэ. Би тоглогчдоо сонгож, талбайд гаргасан. Хэрэв би нэгдүгээр багийнхаа тоглогчдыг тоглуулсан бол зарим нь гэмтэж болох байлаа. Тэгээд л ирэх Ням гаригт Наполигийн эсрэг дөрөв, эсвэл таван гоол алдах байсан биз. Гэхдээ миний шийдвэр буруу байжээ. Боде өнөөдөр биднээс илүү чанартай тоглолоо” гэжээ.

Жозе Моуриньо дасгалжуулагчийнхаа замналд нийт 1008 тоглолтод багаа удирдан оролцохдоо хэзээ ч ийм олон гоолын зөрүүтэй ялагдаж байсангүй.

Өдгөө 58 настай тэрбээр Бенфика, Порто, Челси, Интер Милан, Реал Мадрид, Манчестер Юнайтед, Тоттенхэм зэрэг шилдэг багуудыг удирдан, Европын томоохон лигүүдэд түрүүлж байсан өнөө цагийн шилдэг дасгалжуулагчдын нэг яахын аргагүй мөн билээ.

Гэхдээ жижиг довонд бүдэрсэн Ромагаас өөр том баг бий. Тодруулбал, Английн Тоттенхэм Хотспур. Тэд Нидерландын Витессе багийн талбайд зочлон тоглож, 1-0 гэсэн харьцаатайгаар хожигджээ.

Тоглолтын дараа Тоттенхэмын ахлах дасгалжуулагч Нуно “Сайн багийн эсрэг хүнд тоглолт хийлээ. Европа Конференц лиг ийм л хүнд тоглолттой” гэжээ. Хамгийн гол нь Португал мэргэжилтний хувьд Харри Кэйн, Сон Хын-Мин, Кристиано Ромеро, Уго Лорис зэрэг нэгдүгээр багийнхаа гишүүдийг Лондонд үлдээсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж