Иран, Туркийн Дотоод хэргийн сайдууд Тегеранд уулзлаа

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Иран, Туркийн Дотоод хэргийн сайдууд Тегеранд уулзлаа

Иран, Туркийн Дотоод хэргийн сайдууд Тегеранд уулзлаа

Иран, Турк хоёр улсын Дотоод хэргийн сайдууд Лхагва гаригт Тегеранд уулзаж, аюулгүй байдлын асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди уулзалтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Маш гүн гүнзгий, бат бөх харилцаатай хоёр улсын хооронд маш сайн яриа хэлэлцээ болж өнгөрлөө" гэжээ.

Хоёр сайд терроризм, олон улсын гэмт хэрэг, зэвсгийн хууль бус наймаатай хамтран тэмцэх асуудлыг ярилцаж, цагаачлалын хяналт зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн байна.

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу хоёр орны харилцааг "дипломат төдийгүй нөхөрлөл, ах дүүгийн харилцаа" хэмээн тодорхойлов.

Тэрбээр хоёр улсын аль аль нь Афганистанд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль бус цагаачлалын эсрэг тэмцэхээр болсон гэжээ. Мөн терроризм, хууль бус наймаа, хар тамхины эсрэг тэмцэх асуудлаар цаашид яриа хэлэлцээ өрнөх шаардлагатай байгааг онцолсон аж.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж