Японд галт уул дэлбэрч, түгшүүр зарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Японд галт уул дэлбэрч, түгшүүр зарлажээ

Японд галт уул дэлбэрч, түгшүүр зарлажээ

Японы аялал жуулчлалын төв, өмнөд Кюсю арлын Асо уул Лхагва гаригт орон нутгийн цагаар 11:43 цагийн орчимд дэлбэрсэн байна. Галт уул дэлбэрэх үед 3.5 километрийн өндөрт үнс нурам цацагдсан талаар Японы цаг уурын агентлаг мэдээлжээ.

Орон нутгийн удирдлагууд лав урсаж, чулуулаг нурах аюул байгаа тул уулнаас нэг километр орчмын зайд ойртохгүй байхыг анхааруулж, түгшүүрийн гуравдугаар зэрэглэл тогтоожээ.

Дэлбэрэлтийн улмаас хүний ​​амь нас хохирч, гэмтэж бэртэн, сураггүй болсон мэдээлэл гараагүй байна. Харин Лхагва гаригийн өглөө Асо ууланд явган аялал хийхээр гарсан 16 хүн эсэн мэнд эргэж ирснийг орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Кумамото мужийн 1592 метр өндөр уулнаас буусан үнс өглөөнөөс үд дунд хүртэл ойролцоох хотуудыг бүрхжээ. Асо уул нь 2019 онд дэлбэрч байсан бол 2014 оны есдүгээр сард Японд сүүлийн 90 жилд тохиож байгаагүй дэлбэрэлт үүсгэж, 63 хүний амь хохирсон байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж