Николас Кейж япон эхнэртэйгээ анх удаа зураг авалтад оролцлоо

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Николас Кейж япон эхнэртэйгээ анх удаа зураг авалтад оролцлоо

Николас Кейж япон эхнэртэйгээ анх удаа зураг авалтад оролцлоо

Николас Кейж эхнэр Рико Шибатагийн хамт анх удаа сэтгүүлийн нүүрэнд тавигдах зураг авалтад оролцлоо. Лас Вегас хотод хоёрдугаар сард цомхон хуримласан тэд энэ долоо хоногт худалдаанд гарсан “Flaunt” сэтгүүлийн нүүрийг "чимсэн" байна.

Зургийг Ноа Диллон дасан гэнэ. Сэтгүүлд ярилцлага өгөхдөө Кейж “Бид өөр өөрсдийнхөө хийдэг юмыг хийгээд л амьдарч байна. Гэхдээ энэ удаагийн зураг авалт бараг түүхэнд үлдэх байх. Бид 47 хэмийн халуунд элсээр ордон барьж байгаад зураг дарууллаа. Ийм тохиолдол байдаггүй байх. Рикод энэ санаа маш их таалагдсан” гэж ярьжээ.

Гэвч хос хоёр ярилцлагадаа өөрсдийн хувийн амьдралын тухай төдийлөн дэлгэрэнгүй ярьсангүй. Кейжийн хэлснээр, тэр Японд “Prisoners of the Ghostland” киноны зураг авалтаар явж байхдаа найзаараа дамжуулан 27 настай жүжигчин Шибататай танилцжээ.

Кейж тав дахь удаагаа гэрлэсэн. Тэрбээр өмнө нь 53 настай Патришиа Арквитте, 53 настай Мари Пресли, 38 настай Эрика Койке, 37 настай Алис Ким нартай гэр бүлээ батлуулж байсан. Алис Кимээс төрсөн өдгөө 16 настай Кал Эль Коппола хэмээх хүүгийн аав билээ. Мөн түүний 54 настай хуучин найз бүсгүй жүжигчин Кристиниа Фултоноос нь төрсөн хүү Вестон Коппола өдгөө 30 нас хүрч, Кейжийг дөрвөн хүүхдийн өвөө болгожээ.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
12
ХахаХаха
12
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж