"Бүхий л салбарын залуус орон нутагт ирж, ажиллахыг уриалъя"

Хуучирсан мэдээ: 2021.10.23-нд нийтлэгдсэн

"Бүхий л салбарын залуус орон нутагт ирж, ажиллахыг уриалъя"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ХОТ РУУ ЯВЖ, ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ ЧАДАХГҮЙ ОЛОН ХҮН БАЙНА"

Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорьсон. Түүнтэй анх холбогдоход "Ядаж 10 хагалгааны ард гарсны дараа ярилцлага өгсөн дээр байх" гээд даруухнаар татгалзаж байв. "Энэ ажлыг жишиг болгоно оо. Цаашдаа хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутагт нь хийдэг болгохын төлөө зорьж байна" гэх түүний хэлсэн үгнээс нь эрч хүч, урам зориг мэдрэгдэнэ. Ийм залуусын зориг, хүсэл тэмүүллээр эх орон маань хөгжинө гэдэгт итгэнэм.

Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, шинэ залуу эмч нар аль болох хотод эсвэл гадаадад ажиллахыг илүүд үзэх болсон. Цар тахалтай амаргүй цаг үед хөдөө ажиллахаар шийдвэр гаргасан тэрбээр үе тэнгийн залуусаа манлайлж, үлгэр жишээ болж явна Түүний сонголт олон хүнд урам өгсөн бололтой, нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийг зорих болсон. 


-Хөвсгөлд хүйтэн байна уу, тохижиж амжсан уу?

-Хөвсгөлд ирээд нэг сар гаруй болж байна. Цэвэр агаарт сайхан юм байна. Энэ хугацаанд орчиндоо дасаад товхиноод амжсан. Амралтын өдөр нэг цаг давхиад Хөвсгөл нуур дээр оччихно гээд бод доо.

-Гоё юмаа. Ингэхэд та, аль нутгийн хүн бэ?

-Би хотын унаган хүүхэд. Гэхдээ хотын хүүхэд гээд хөдөө амьдарч чадахгүй гэсэн үг биш. Миний  хувьд хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутагт нь хийдэг болгохын төлөө хөдөөг зорьсон.

-Мэдээж, ажил их л биз дээ?

-Нэг сарын хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Бид хавдрын найм дахь мэс заслаа хийгээд байна. Энэ хугацаанд мэс засал хийх үе шатаа өнгөрөөд хорт хавдар нь маш хожуу оношлогдсон хэд хэдэн хүн байсан. Мөн ходоодны уян дурангаар гурван настай хүүхдийн улаан хоолойд гацсан гадны биет (зоос) авлаа. Эрт үеийн ходоодны хорт хавдрыг оношилсон гээд тун завгүй өнгөрлөө дөө. Энэ долоо хоногт гурван мэс засал хийхээр төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж