Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнүүдийг сайн хөршийн харилцан итгэлцэл, хүндлэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг хэмээн онцолсон бол ирэх 100 жилд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ярилцлаа.
Түүнчлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиров.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хамаарлаас ангижруулах, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж, ОХУ-ын зүгээс тогтмол дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улс-Евразийн эдийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал нөлөөтэй учраас хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд дүгнэхээр талууд тогтлоо.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Зочин 2021-10-22 151.68.145.129
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зочин 2021-10-22 202.9.40.47
Оросуудын Богд хаан төмөр замын орох саналыг манайхан нэг чихээрээ оруулаад, аятайхан аргална биздэ ! Стратегийн онц чухал салбарт өөрсдөө л эзэн болсон нь дээр ! 90 ээд онд Америкийн мянганы сорилын сангаас танай төмөр замд хөрөнгө оруулж, салаа зам болгож өгье гэсэн саналыг хамтарсан нэрээр оросууд зад эсэргүүцэж хүлээж аваагүй гашуун туршлага манайд бий шүү дэ ! Яахав дулааны цахилгаан станцын ганц нэгэн төсөл, өргөтгөлд хөрөнгө оруулалтын зөвшөөрөл өгөх хэрэгтэй !
Иргэн 2021-10-22 202.126.90.149
2022-2023 онд ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэрэгтэй, 145 сая хүнтэй, өвөл нь хүйтэн болдог, манайтай хиллэдэг, төмөр зам, авто замаар шууд холбогддог гүрэнд ноос, ноолуур, арьс шир, нэхий бүтээгдхүүнээ татваргүй нийлүүлэх боломж бүрдэнэ. Сибирьт амьдардаг орос эмээ эсгий шаахай авна шүү дээ, тэмээний ноосон оймс, хөнжил, сарлагийн хөөвөр цамц, Эрдэнэтийн хивс, Говийн ноолуур, савхин курка, гайгүй сайн архи гээд Оросуудад таалагдах зөндөө бүтээгдхүүн бий,
Зочин 2021-10-22 51.195.42.226
>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-10-22 122.201.31.165
Хот дотроо орсон энэ дулааны станцуудыг өргөтгөж хэрэггүйшдээ. Хүчин чадлыг өргөтгөхийн хэмжээгээр ус, нүүрс, үнсний хэмжээ улам ихсэнэ, ойр орчмыг үнсээр булна, өртөг зардал ихсэнэ, эрчим хүчний үнэ өснө. Зөвхөн Дулааны чадлыг өргөтгөвөл дээр байх, хот томорч байна. ЭХЯ нь Станцын дарга нарын лобид орох хэрэггүй юм. Дөргөний УЦС, Багануурын ДЦС, Нар, Салхнины станцууд баригдаж байна шүүдээ. Ойрын хугацаанд энэ их үүсвэрүүд цахилгааны хэрэгцээг хангах боломжтой юм билээ.
Зочин 2021-10-22 192.82.72.157
Оросоор ТЭЦ-3 ын өргөдөл хийлэгвэл дараа нь Японоор дахиж ТЭЦ-4 шиг шинэчлэл хийх ажил гарнаа
Зочин 2021-10-22 103.26.194.126
Oligtoi shiidsen yam alga,orosuud medeej iimhen yamnii tuluu oluulaa ongos huluglun irregui bh,tsaana ni arai notstoi yam baigaa bh,orosuudiin tulgaltand avtagdaagui l gej naidahaas,hir zereg uhaalag bodlogo yavuulj baigaagiin neg shalguur boloh bh,tsag hugatsaa buhnii shalguur harjil baiya