Ерөнхий сайд “Оросын төмөр замууд”, “Роснефть”-ийн захиралтай утсаар ярилаа | News.MN

Ерөнхий сайд “Оросын төмөр замууд”, “Роснефть”-ийн захиралтай утсаар ярилаа

Ерөнхий сайд “Оросын төмөр замууд”, “Роснефть”-ийн захиралтай утсаар ярилаа

Ерөнхий сайд “Оросын төмөр замууд”, “Роснефть”-ийн захиралтай утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй төмөр замын төслүүд амжилттай хэрэгжвэл бүс нутаг дахь өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй тэмдэглэж, манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд оролцохыг урив.


“Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад нийлүүлэх шатахууныг гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ Ерөнхий сайдад мэдэгдсэн байна.

Монголын шатахууны зах зээл, иргэдийн хэрэглээ Засгийн газрын анхаарлын төвд байнга байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-22 66.181.160.8

Жижиг буурай улсын Засгийн тэргүүн нь их гүрний том компанийн захиралтай ч эн зэргэцэж доош буугаад улс орондоо хэрэгцээтэй юм гуйхаас өөр аргагүй ээ!!! Үүнд ичээд нэрэлхээд байх юм байхгүй! Харин ч өөрийгөө ЕС гэж хий пээдийгээгүй нь зөв!!! Жижиг айлын тэргүүн том айлын эздээс илүү ухаан заль гаргаж байж л амьдарна шүү дээ!!!

Avatar

Зочин 2021-10-22 192.82.85.251

ХУВЬЬСГАЛ МУВЬСИГАЛ ЯРИАД КОММУНИЗМ БАЙГУУЛАХ НЬ УУЖАВХЛАААН Т1 ЭЭ

Avatar

Зочин 2021-10-22 185.220.101.12

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

/*-*/ 2021-10-22 49.0.142.18

Оросууд бүх төмөр замаа нарийн царигтай болгоочээ гэж гуй, тэгвэл ОХУ Xятад Үхэр 3 орны хоорондын царигийн зөрөлдөөн арилна

Avatar

Иргэн 2021-10-22 43.242.243.1

ЕС маань Белозеров,Сечин нартай утсаар харилцаж тохиролцсон гэхээр оросхэлээр сайн ярьдаг оросхэлний мэдлэг сайтай гэж ойлгогдож байна. Сайн байна талархья.

Avatar

Зочин 2021-10-22 49.0.149.20

ЭНЭ ТРООЛУУД БЕНЗИНГҮЙ БОЛЛОО ГЭЭД Л ҮХЭЛ ЦАРАЙЛААД БАЙСАН УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗӨВ ЗҮЙТЭЙ АЛХАМ ХИЙСЭН БАЙНА ХАРИН ДЭМЖИХ НЬ ИЛҮҮ ЗӨВ ШҮҮ

Avatar

Зочин 2021-10-22 66.181.176.125

Нөхөр маань ерөнхий сайд маань орос хэл хэр билээ…

Avatar

Зочин 2021-10-22 202.179.26.220

shuud haritzaj yarisan n tzag uee olson asuudal. Bayar hyrgie

Avatar

Зочин 2021-10-22 49.0.158.86

Онигоо цаашаа шүү. Бүхэл бүтэн улсын ерөнхий сайд байж нэг компанийн захирал руу утасдаж манай талын хүнийг захирал болгооод өгөөч гэж гуйж ч байх гэж дээ. Оюукаа одоо зүгээр боличоо миний хөгшөөн

Avatar

Зочин 2021-10-22 103.57.92.160

Ерөнхий сайд хүн нэг компанийн захиралтай шууд яриад л гуйгаад л болж байгаа юм уу?Дипломат ёс жаяг гэж байгаа. Тэр тусмаа төрийн өмчит компаниуд ш дээ наадуул чинь. Путин, Жинпин 2 Хаянхярваа дарга руу ярьдаг л байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж