Эрдэмтэд дельта хувилбарын шинэ мутацийг ажиглаж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд дельта хувилбарын шинэ мутацийг ажиглаж байна

Эрдэмтэд дельта хувилбарын шинэ мутацийг ажиглаж байна

Нэгдсэн Вант улсын эрдэмтэд сүүлийн үед шинэ халдварын багагүй хувийг эзэлж буй цар тахлын вирусийн дельта хувилбарын шинэ мутацийг анхааралтай ажиглах болжээ. Тус улсад өдгөө цар тахлын шинэ халдваруудад дельта хувилбар зонхилж буй. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр, тэдний зургаан хувийг генийн хувьд өөрчлөгдөн хөгжсөн шинэ мутаци бүрдүүлж байгаа аж.

Эрдэмтэд тус мутацийг “Дельта+”, “AY.4.2” гэх зэргээр нэрлэж буй бөгөөд эх хувилбараасаа илүү амьд үлдэх чадвартай байж болзошгүй гэнэ. Тиймээс эрдэмтэд тус мутацийг нарийн судалж, хүний биед хэр хортойг нь тогтоохоор ажиллаж эхэлжээ. Аз болж тус мутаци өдгөө олон улсад ашиглаж буй вакцинуудад тэсвэртэй байх магадлал тун бага гэсэн байна.

Өдгөө дэлхий даяар тархаж буй цар тахлын вирус маш олон хувилбартай бөгөөд үргэлжлэн хувьссаар буй. Цар тахлын вирусийн анхны хувилбар Азид дэгдсэний дараа баруунд альфа хэмээх хувилбар үүссэн нь олон улсад зонхилсон билээ. Гэвч удалгүй энэ оны тавдугаар сард дельта хувилбар олон улсад зонхилж эхэлсэн нь өмнөхөөсөө илүү хортой байв. Харин долдугаар сард эрдэмтэд AY.4.2 мутацийг илрүүлэн бүртгэж авсан байна. Түүнээс хойш тус мутацийн тархалт аажимдаа олширсоор байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж