Энэтхэг нүүрсээ орхих бодолгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Энэтхэг нүүрсээ орхих бодолгүй байна

Энэтхэг нүүрсээ орхих бодолгүй байна

Нууцын зэрэглэлтэй, алдагдсан зарим бичиг баримтуудаас дүгнэхэд Энэтхэг дараагийн хэдэн арван жилийн турш нүүрсийг идэвхтэй ашигласаар байх төлөвлөгөөтэй байгаагаа НҮБ-д мэдээлжээ. Энэтхэг бол нүүрснээс бүрмөсөн татгалзах бодлогын эсрэг байр суурьтай, түүнийгээ НҮБ-д илэрхийлж буй цөөн хэдэн орны нэг билээ.

Арваннэгдүгээр сард болох COP26 уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уулзалтын үеэр улс орнуудаас хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах амлалт шаардах төлөвтэй буй. Гэвч Хятад, АНУ-ын дараа гуравдугаарт бичигддэг дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч Энэтхэг орон үүний эсрэг лобби хийж байгаа бололтой.

Өмнө нь Энэтхэг 2030 он гэхэд нийт эрчим хүчний эх үүсвэрийнхээ 40 хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ гэж амалж байсан бөгөөд эрдэмтэд ч үүнийг боломжтой гэж үзсэн юм. Гэвч Энэтхэг нийт эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрснээс гарган авдаг дэлхийн хоёр дахь том нүүрс хэрэглэгч орон байхаа болихгүй бололтой. Зарим эрдэмтэд, ажиглагчид ч Энэтхэг нүүрснээс татгалзахад маш төвөгтэйг хүлээн зөвшөөрчээ.

Задарсан мэдээллээс харахад Энэтхэгийн уул уурхай, түлш судалгааны төв хүрээлэнгийн ахлах эрдэмтэн “Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний салбар өсөлттэй байгаа ч ойрын хэдэн арван жилд улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд нүүрсийг ашигласаар байхаас өөр арга алга” гэж байр сууриа илэрхийлсэн аж.

Дэлхийн хамгийн их нүүрстөрөгч ялгаруулдаг Хятад улс 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй орон болохоо амласан бол Энэтхэг 2030 он гэхэд 2005 оны түвшнээсээ 50 хувь бууруулна гэж амласан юм. Гэвч чухам яг хэдийд хүлэмжийн хийгүй орон болох тухайгаа хэлээгүй хэвээр байна.

Үүнээс үзвэл Хятадын нүүрсний эрэлт ойрын ирээдүйд буурсаар, чулуужсан түлшний зах зээлийн ирээдүй Энэтхэгийн бодлого тодорхойлогчдын гарт үлдэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж