“Mission Impossible”-ын жүжигчин Peter Graves нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

“Mission Impossible”-ын жүжигчин Peter Graves нас барлаа

“Mission
Impossible”, “Airplane” зэрэг киноны гол дүрд тоглож алдаршсан ахмад
жүжигчин Peter Graves өнгөрөгч ням гаригт гэртээ зүрхний шигдээсээр нас
барсан талаар Лос Анжелос хотын цагдаагийн хэлтэс мэдээлжээ. Тэрбээр 83
насандаа ийнхүү хорвоог орхилоо. 1960-аад оны кино урлагийн нэгэн том
од нас барсан нь кино ертөнцөд томоохон гарз боллоо. Хэдхэн хоногийн
өмнө тэрбээр 84 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ хэмээн ярьж байсан
аж. 1971 онд “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болж, “Emmy”-ийн шагналд нэр
дэвшиж байсан тэрбээр “Миний амьдралын хамгийн том ололт амжилт бол
эхнэр Joan Endress-ийгээ олсон явдал юм” гэжээ. Тэд 1950 онд гэрлэж,
Kelly Jean, Claudia King болон Amanda Lee гэдэг гурван охин төрүүлсэн
байна.

Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж