"Прогресс MS-17" ачааны сансрын хөлөг олон улсын сансрын станц руу хөөрсөн байна. Энэ үеэр тус хөлөг Монголын тал нутгийн дээгүүр нисэх магадлалтай гэж "Роскосмос" мэдээлжээ.
“Прогресс MS” бол тойрог замын станцуудад үйлчлэх зориулалттай Оросын автомат сансрын хөлөг юм. Тус хөлөг хөөрснөөс хойш 29 цагийн дараа буюу Баасан гаригийн өглөө Оросын шинэ Наука модультай залгагдах аж.
Энэхүү хөлөг нь түлш, хүчилтөрөгч, ус, хоол хүнс зэрэг төрөл бүрийн ачааг сансрын станцад хүргэхээс гадна тойрог замыг тохируулах зориулалтаар бүтээгджээ.
Эх сурвалж: TASS