Алек Балдвин гал алдаж, хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Алек Балдвин гал алдаж, хүний аминд хүрчээ

Алек Балдвин гал алдаж, хүний аминд хүрчээ

Алдарт жүжигчин кино зураг авалтад зориулсан буунаасаа гал алдаж, нэг эмэгтэйн аминд хүрч, нэг эрэгтэйг шархдуулжээ. Цагдаа нарын мэдээлснээр Балдвин XIX зууны барууны ертөнцийг дүрсэлсэн “Rust” кинонд тоглож байхдаа зураг авалтад зориулсан буунаас гал алдсан байна.

Суманд оногдсон эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан бол шархадсан эрэгтэй буюу киноны найруулагч эрчимт эмчилгээ хийлгэж буй аж. Нас барсан эмэгтэйг Халина Хатчинс гэх бөгөөд 42 настай, киноны зургийн найруулагч байжээ. Харин эрэгтэй нь 48 настай кино найруулагч Жоэл Суза гэнэ.

Цагдаа нар одоогийн байдлаар хэргийг нарийн шалгаж байгаа бөгөөд хэнд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа аж. Санта Фе хотын оршин суугчид өдгөө 68 настай Балдвиныг хотын цагдаагийн газрын гадаа уйлж суухыг харсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж