"Гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байна" | News.MN

"Гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байна"

"Гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байна"

"Гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байна"

Улсын Онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас өнөөдөр (2021.10.22) мэдээлэл хийлээ. 


Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.БАЯРБОЛД:

-Covid-19-ийн эсрэг нэмэлт тун буюу гуравдугаар тун хийгдэж байна. Олон улсад гуравдугаар тун нь дельта хувилбарт сайн үйлчилж байна гэсэн үр дүн гарсан. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийсэн судалгаагаар нэмэлт тунгийн дархлаа тогтолт 14 хоног дээрээ өсч, 28-60 дахь хоногт эргээд буурсан үзүүлэлт гарсан. Мөн тус эмнэлэг тодорхой бүлгийн иргэдэд судалгаа хийж үзэхэд өмнө нь эсрэг биеийн титр 22.11 байсан бол гуравдугаар тунг хийсний дараа 14 дэх хоногт эсрэг биеийн титр 554 болж өссөн эерэг үзүүлэлт гарсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн наймдугаар сарын 16-наас эхлэн гуравдугаар тунгийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Есдүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар 18-аас дээш насны иргэдийг  гуравдугаар тунд хамруулах шийдвэр гарсан. 

Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 69.3 хувь нь вакцинжуулалтын нэгдүгээр тун, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бол гуравдугаар тунд 380330 хүн хамрагдсан. Энэ нь нийтдээ хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 20 орчим хувийг эзэлж байна.

Израиль улс гэхэд наймдугаар сараас иргэдээ гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Есдүгээр сарын эхээр өдөрт халдварын 11 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол гуравдугаар тун хийж эхэлснээс хойш нэг сарын хугацаанд халдварын тархалтыг 80 хувиар бууруулж чадсан. 

Монголд нийт халдварын тохиолдлын 20 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 0-4 насны хүүхэд 26 хувь, 5-9 насны хүүхэд 33.9 хувь, 10-14 насны хүүхэд 28.2 хувь, 15-17 насны хүүхэд 11.9 хувийг эзэлж байна. Covid-19 авсан 0-17 насны 97 мянган хүүхэд байна. 12-18 насны хүүхдүүдийн хоёрдугаар тунгийн вакцинжуулалт маш сайн явагдсан. 12-оос доош насны хүүхдүүд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй. Тиймээс томуугаас сэргийлэх вакцинжуулалтыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. Дээрх насны хүүхдэд вакцин хийх эсэх судалгааг эрүүл мэндийн байгууллага судалж байна. Олон улсын байгууллагуудын мэдээллийг анхааралтай ажиглаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-22 66.181.191.72

Hatuu horio hiij hunii amia avraachde

Avatar

Зочин 2021-10-22 66.181.191.72

Hh

Avatar

Зочин 2021-10-22 66.181.191.72

Hatuu hul horio hiij humuusiinhee amiig avraachde guij baian

Avatar

Зочин 2021-10-22 66.181.160.31

Тэвчээртэй хүлээж байгаад нэг мөр арав дахь тунгаа л хийлгэеээ

Avatar

ккк 2021-10-22 66.181.177.54

манай ордон хавиар бгаа нөхдүүд юу хийлгэсэн болоод үхэхгүй бнаа.

Avatar

ккк 2021-10-22 66.181.177.54

жирийн иргэдэд тэр вакциныг нь хийлгэвэл олон хүний амийг аврахсан. Эсвэл өөр арга чарга бна уу

Avatar

Зочин 2021-10-22 185.220.101.12

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-22 202.179.27.62

оросууд вакцин байтугайгаа хийж чадахгүй болоод удаж байгаа шүү . Өөрийн иргэд нь үүнийг ойлгодог бололтой . Манайхан л одоо ч болтол орос ах гээд л үхчих гээд байх юм …. Орос ахын үе чинь аль хэдийн өнгөрсөн шүү та минь ээ

Avatar

зочин 2021-10-22 150.129.142.124

Аль байгууллагаас хэдэн хүн өвчилж бна гэдгээр нь өвчин тараах нөхцөл бүрдүүлээд байгаа солиорсон дарга нарыг олж болохоор байна Ковид тараах нөхцөл үүсгээд бга дарга нартаа арга хэмжээ ав аа

Avatar

Зочин 2021-10-22 150.129.142.124

З-р тун хийлгэвэл шинэ жил тэмдэглэх эрх өгнө гэх Энхболд гэдэг нөхөр элий бололтой 3-р тун хийлгээд гуч өвчилхөөд матамхай тэнэг болоод байж байгаа хүн зөндөө Энэ жилдээ ямар баяр тэмдэглэхгүйгээр зугаа цэнгэл найр наадмыг умартаж элдэв шагналын солиоролд авталгүйгээр эрүүл байцгаая аа Монголчууд аа Эрх мэдэлтнүүдийн ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн эсвэл албан тушаалтны хурал цуглаан хийх гэсэн хэнээрхэл солиорлыг эсэргүүцэн мартамхай тэнэг болгодог ковид өвчнөөр өвчлөлгүйгээр эрүүл үлдэе

Avatar

Зочин 2021-10-22 150.129.142.124

Баар савныхаа ашиг орлогыг бодоод бга ч юм уу хаашаа юм Энхболд сайд хүний эрүүл мэндийг боддог хүн мөн үү 2021-2022 онд бүтэндээ элдэв баяр зугаа цэнгэл шагналын солиоролд өртөлгүйгээр мартамхай тэнэг болгодог ковид өвчнөөр өвчлөхгүй байцгаая монголчууд аа

Avatar

Зочин 2021-10-22 150.129.142.124

З-р тун хийлгэсэн бол шинэ жил тэмдэглэх эрх өгнө энэ тэр гээд дээрээсээ элийрээд бх юм 3-р тунгаа хийлгэсэн гуч дөчөөрөө өвчилхөөд бна Иймд монголчууд минь энэ жилдээ ямар нэгэн баяр тэмдэглэх дэлгүүр хэсэх олон нийтийн газраар явах найр наадамд хийх шагналын солиоролд зэрэгт авталгүйгээр маскаа зүүж гараа ариутгаад энэ өвчинг тусахгүй байх нь мартамхай тэнэгт өртөлгүй өнгөрөх маш чухал арга юм шүү

Avatar

Зочин 2021-10-22 202.21.108.16

ЭМЯ ны бүх мэдээлэл хуурамч. Олон нийтийн эрүүл мэндийн эсрэг хийсэн удаа дараагын хүнд ноцтой гэмт хэргүүд нь хүссэн хүсээгүй ч сэргээн шалгагдана.

Avatar

Зочин 2021-10-22 192.82.71.141

ОХУ-д коронавирусын AY.4.2 гэдэг шинэ хувилбар илэрчээ! Энэ нь одоогийн "Дельта"-аас олон 10 дахин хурдацтай тархдаг айхтар золиг юм гэнээ!!!

Avatar

Зочин 2021-10-22 203.91.115.55

Эрх баригчид төрөөс төрсөн тэрбумтангууд бүгд Спүтник вакцины бүрэн тунд хамрагдсан учир нэг хүн үрэгдсэнгүй Ард иргэд болохоор хятад вакцины туршилтанд орж сардаа 400 с 500 хүн амь насаа алдаж байна Анхнаасаа спүтник ард олондоо хийсэн бол ийм байдалд хүрэхгүй байжээ

Avatar

Зочин 2021-10-22 202.9.46.15

Ковидоос өөр өвчинөөр хүн өвддөг бас үхдэг юм ш дээ.

Avatar

Зочмн 2021-10-22 66.181.186.69

Яриж байгаа юманд чинь ямар ч итгэл төрөхгүй баына. Худлаа ярихаа зогсоо

Avatar

Зочин 2021-10-22 202.21.108.16

Спутник вакцины бүрэн тунд ороод нас баралт нэг ч бүртгэгдээгүй статистик мэдээ байна. Нилээд эртнээс үхэл гараагүй гэж мэдээ гарч байсан бол одоо болтол үргэлжилсээр л байгаа юм байна. Мөн эсрэг биет хамгийн ихээр удаанаар биед хадгалагдаж байгааг нь судалгаагаар гарчээ. Гэвч Монгол улсад энэ вакцин массаар орж ирэх боломжгүй цөөн тоогоор үйлдвэрлэгдэж эзэддээ очиж байгаа бололтой. Монголын эрхбаригчид одоо болтол үхэл, хүндрэлтэй тулаагүй нь Спутник вакцин хийлгэснээс болжээ.

Avatar

Tr 2021-10-22 139.5.216.96

Оросууд худлаа ярихдаа сайн л даа. “Спутник” сайн юм бол яагаад иргэд нь хийлгэхгүй гэж тойрч зугтаагаад байдаг юм бэ? Удахгүй болох баярын өдрүүдээрээ lockdown хийнэ гэж зарлалаа. Нас баралт ч нэмэгдсээр л.

Avatar

Зочин 2021-10-22 192.82.67.148

Хаха, үхээд байгаа оросууд тэгээд спутникаа хийлгээгүй нь юм уу? Тэр Цэрэнхүү ах бас л бурах юм аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж