"Гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байна"

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

"Гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байна"

"Гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байна"

Улсын Онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас өнөөдөр (2021.10.22) мэдээлэл хийлээ. 


Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.БАЯРБОЛД:

-Covid-19-ийн эсрэг нэмэлт тун буюу гуравдугаар тун хийгдэж байна. Олон улсад гуравдугаар тун нь дельта хувилбарт сайн үйлчилж байна гэсэн үр дүн гарсан. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийсэн судалгаагаар нэмэлт тунгийн дархлаа тогтолт 14 хоног дээрээ өсч, 28-60 дахь хоногт эргээд буурсан үзүүлэлт гарсан. Мөн тус эмнэлэг тодорхой бүлгийн иргэдэд судалгаа хийж үзэхэд өмнө нь эсрэг биеийн титр 22.11 байсан бол гуравдугаар тунг хийсний дараа 14 дэх хоногт эсрэг биеийн титр 554 болж өссөн эерэг үзүүлэлт гарсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн наймдугаар сарын 16-наас эхлэн гуравдугаар тунгийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Есдүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар 18-аас дээш насны иргэдийг  гуравдугаар тунд хамруулах шийдвэр гарсан. 

Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 69.3 хувь нь вакцинжуулалтын нэгдүгээр тун, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бол гуравдугаар тунд 380330 хүн хамрагдсан. Энэ нь нийтдээ хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 20 орчим хувийг эзэлж байна.

Израиль улс гэхэд наймдугаар сараас иргэдээ гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Есдүгээр сарын эхээр өдөрт халдварын 11 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол гуравдугаар тун хийж эхэлснээс хойш нэг сарын хугацаанд халдварын тархалтыг 80 хувиар бууруулж чадсан. 

Монголд нийт халдварын тохиолдлын 20 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 0-4 насны хүүхэд 26 хувь, 5-9 насны хүүхэд 33.9 хувь, 10-14 насны хүүхэд 28.2 хувь, 15-17 насны хүүхэд 11.9 хувийг эзэлж байна. Covid-19 авсан 0-17 насны 97 мянган хүүхэд байна. 12-18 насны хүүхдүүдийн хоёрдугаар тунгийн вакцинжуулалт маш сайн явагдсан. 12-оос доош насны хүүхдүүд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй. Тиймээс томуугаас сэргийлэх вакцинжуулалтыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. Дээрх насны хүүхдэд вакцин хийх эсэх судалгааг эрүүл мэндийн байгууллага судалж байна. Олон улсын байгууллагуудын мэдээллийг анхааралтай ажиглаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж