Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.10.22) ээлжит мэдээллээ хийлээ.
“ГУРАВДУГААР ТУНГИЙН ХАМРАГДАЛТЫГ 30-ААС ДЭЭШ ХУВЬД ХҮРГЭВЭЛ ХАЛДВАР БУУРНА”
Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Иргэд гуравдугаар тунд хамрагдах нь шинээр бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулахаас гадна хүндрэлээс сэргийлдэг. Эрдэмтэн судлаачид “Гуравдугаар тунгийн хамрагдалтыг 30-аас дээш хувьд хүргэвэл халдвар буурна” гэж үзэж байна.
Зарим байгууллага ажилтнуудаа гуравдугаар тунд бүрэн хамруулснаар халдварыг бууруулж чадсан. Жишээлбэл, "Эрдэнэт үйлдвэр"-т өдөртөө 80-100 хүн халдвар авч байсан бол гуравдугаар тунг нийт ажилтныхаа дунд өргөн хүрээнд хийснээр энэ тоо 10 дахин буурсан байна" гэлээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1719 хүн Covid-19-өөр өвчилжээ. Энэ нь өчигдрийнхөөс 25 тохиолдлоор бага үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд 964 нь Улаанбаатар хотод, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт халдварын хамгийн их буюу 155 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 21-80 гаруй насны 19 хүн нас баржээ. Энэ нь нэг өдрийн хугацаанд хамгийн олон хүн эндсэн тохиолдол юм.
Манай улсад Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус цар тахлын шалтгаант өвчлөлөөр 1553 хүн нас бараад байна.
Одоогоор Covid-19-ийн улмаас улсын хэмжээнд 18 841 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 52399 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээрээ эмчлүүлж байгаа аж.
ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ МӨРДӨХГҮЙГЭЭС НАС БАРАЛТ БУУРАХГҮЙ БАЙНА
Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.ТӨМӨР-ОЧИР:
-“Цар тахлын хүнд нөхцөл байдалд эрүүл мэндийн олон байгууллага ажиллаж байгаагийн нэг нь Улсын гуравдугаар төв эмнэлэг. Манай эмнэлэг эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Covid-19-өөр өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байна. Энэ хугацаанд 1800 гаруй хүнийг эмчилсэн. Нийт хүний 18-20 хувь нь нэн хүнд хэлбэрийн төвшинд эмчлэгдэж байна. Эндээс харахад цар тахлын нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр нас баралт буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ, гэхээр архаг, суурь өвчтэй хүмүүсийн вакцинд хамрагдалт хангалтгүй байна.
Мөн олон нийтийн арга хэмжээ, эрсдэл өндөртэй газруудад халдвар хамгаалалтын дэглэм барихгүй байгаатай холбоотой. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлзүйн баг ажиллаж байна. Монголд цар тахал бүртгэгдэж эхэлсэн өдрөөс хойш энэ баг эрчимжсэн. Эмнэлзүйн багийн үйл ажиллагааг иргэд эрдэмтдийн багтай андуурдаг. Энэхүү баг нь цар тахлын үед эмчилгээ, оношлогооны зааврыг шинэчлэх, боловсруулах арга аргачлалыг явуулдаг.
Иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж хэвших хэрэгтэй байна. Нэг хүн шинжилгээ өгөхөд эрүүл мэндийн байгууллагад 4-5 хүн дагаж ирдэг. Эмнэлэг бол эрүүл мэндийн байгууллага. Халдварын хамгийн эрсдэл өндөртэй газар юм. Нэн шаардлагатай хүнийг л хүмүүс дагаж явах хэрэгтэй. Эрсдэл өндөртэй, суурь өвчтэй, өндөр настай хүмүүс гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлагатай” гэлээ.
ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ХҮМҮҮС ВИРУС ТЭЭГЧ БОЛЖ БАЙНА
Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.ОТГОНБОЛД:
-Ард иргэд вакцины гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Дархлаажуулалт энэ сарын 22-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 18.9 хувьтай байна. Өнгөрсөн долоо хоногт явуулын 32 баг ажилласан. Дархлаажуулалтад хамрагдаж, өдөр тутам маскаа зүүж нийгмийн амьдралд оролцох нь зүйтэй. Цар тахал нэг өдөр алга болчихгүй. Гэр орондоо вакцингүй байгаа хүмүүс вирусийн тээгч болоод байгаа шүү гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Тиймээс иргэд та бүхэн сэргээх тундаа идэвхтэй хамрагдаарай” гэлээ.
Х.ДОРЖПАЛАМ
openvaersCOM 2021-10-22 193.32.127.226
https://openvaers.com/covid-data/covid-reports
Зочин 2021-10-22 51.195.42.226
** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-10-22 192.82.83.69
Битгий худлаа хуцаад бай. Одоо вакцин хийлгээгүй насанд хүрсэн хүн үлдээгүй.
Зочин 2021-10-22 139.5.217.53
чи харин битгий х**. Нийгмийгхордуулахыг хүсэгч а******н бол харин чи өөрөө.
Зочин 2021-10-22 202.55.188.81
Цеехен Монголчууд минь ухээд дууслаа. Хужаагын даалгавартай МАНгас телевлегее ч амжилттай хэрэгжиж байна даа. Ши дарга ч Монголын нутаг руу хялаагаад шулс нь гоожоод сууж байгаа биз
Зочин 2021-10-22 139.5.217.53
вакцинжуулалт дархлаажуулалтад сайн хамрагд аа, Эсрэг сурталчилгаанд бүү авт.Эд нар бол хэн нэгний даалгавартай, нийгмийн дархлааг сулруулж, таныг үхэлд хүргэх зорилготой аюултай этгээдүүд
Зочин 2021-10-22 67.81.184.102
Vaccine яагаад 60% нь хийлгэсэн мөртлөө үхэл улам ихсээд б.гаа юм?Хятад Vaccine үйлчилгээ алгаа
Зочин 2021-10-22 64.119.29.217
Бүгд үхээд дууслаа даа … одоо бүр тоохоо ч байж дээ. Ийм ч засгийн газар байх гэж …. аргагүй дээ толгойд байгаа нөхдүүд идэж ууж мөнгө хусахаас өөр юм алга. Засгийн газрыг огцруулмаар байнаа арай л хэтэрлээ энэ нийгмийн амьдрал стресс, болж бүтэхгүй зүйлүүд бүр өдөр бүр л ихсээд байна даа.
Зочин 2021-10-22 202.21.109.35
Нас баралт ч 30 луу дөхлөө дөө. 15-18 ны хооронд овоо барилаа шүү. Хөөрхий гэж.
Зочин 2021-10-22 82.144.201.2
Эмннэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүс эмнэлэгийн тусламжийг авч чадахгүй, нас барж байгааг юугэж дүгнэх вэ,амны хаалтгүй, зайгаа бариагүй гэж буруутгах уу, яахав??? Тэд нарыг эмчилж эдгэрүүлж чадахгүй байгаа эмч нарыг буруутгах уу, яахав???..Удирдаж з/б–ж чадахгүй, хэрэгцээтэй эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм тариа,санхүүжилтийг нь цаг тухайд нь хийхгүй байгаа сайд дарга нараа буруутгах уу яахав??,
Зочин 2021-10-22 202.9.40.103
Вакцин хийлгээгүй хүн тээгч болж бна гэхээр унаган дархлаа мундаг хамгаалж байнаадаа!!!
Даш 2021-10-22 66.181.161.7
Вакциндаа хамрагдаа хүмүүс ээ
Арай ч дээ 2021-10-22 59.153.112.123
Вакцин үр дүн алга шүү яасан буудаггүй үхэл өвчин бэ
Зочин 2021-10-22 192.82.71.141
ОХУ-д коронавирусын AY.4.2 гэдэг шинэ хувилбар илэрчээ! Энэ нь одоогийн "Дельта"-аас олон 10 дахин хурдацтай тархдаг айхтар золиг юм гэнээ!!!