Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгажээ | News.MN

Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгажээ

Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгажээ

Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгажээ

Бразил улсад Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 600 мянгад хүрч, нас баралтаар АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсын сенаторууд цар тахлын үед хэрэгжүүлсэн буруу бодлогынхоо төлөө засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн бөгөөд гол буруутнаар ерөнхийлөгч Жаир Болсонаро тодорчээ.

Тодруулбал, сенаторууд Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж, Бразилын ерөнхий прокурорт тайлан мэдээ хүргүүлэхээр болсон байна. Тайланд дурдсанаар, Болсонаро амны хаалт хэрэглэх, зай барих тухай олон улсын байгууллагын эрүүл мэндийн удирдамжийг үл ойшоож, харин нотлогдоогүй эмчилгээ, ташаа мэдээлэл хүргэсээр иржээ.

Тус 1200 орчим хуудас тайланд Болсонарог төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг зүйл ангиар яллахыг шаардсан юм. Тухайлбал, Болсонаро хумхаа өвчний эсрэг гидроксихлорокин эмийг тахлын эсрэг цорын ганц шийдэл хэмээн сурталчилсан нь түүнийг буруутгах хангалттай үндэслэл болох аж.

Өдгөө 66 настай удирдагч дээрх буруутгалыг нэн даруй няцааж, “Би юунд ч буруугүйгээ мэдэж байна. Би анхнаасаа маш зөв ажилласан” хэмээн зүүн хойд Сиара мужаас Лхагва гаригт мэдэгджээ.

Сенатор Омар Азиз Аль Жазирад Болсонарог торны цаана суулгах хангалттай нотолгоо байгаа гэж мэдэгдсэний дараа ерөнхий прокурор Аугусто Арасын ажлын алба "Тайланг хүлээн авсан даруйд сайтар нягтлах болно" гэв. Тайланг 11 гишүүнтэй сенаторын хороо аравдугаар сарын 26-нд баталснаар ерөнхий прокурорын газарт хүргэх юм.

Тайланд Болсонарогаас гадна түүний засгийн бүрэлдэхүүнд байсан шинэ хуучин гишүүд, олон арван холбоотон, улстөрч гурван хүү, хоёр компанитай холбоотой хэргүүдийг мөн гаргаж тавьсан байна.

Эх сурвалж: AL JAZEERAA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-10-22 139.5.217.185

Угаасаа л хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-22 202.126.88.139

Bi 10 dahi tuncaa hiilcen ee

Avatar

Зочин 2021-10-22 185.220.103.8

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ҮНЭН 2021-10-22 103.26.193.224

ЭНЭ БОЛ ҮНЭХЭЭР СОЛИОТОЙ н**ш ОЛОН ХҮН АМЬ НАСАА АЛДСАН ШАЛТГААН НЬ ЭНЭ СОЛИОТООС ШУУД ШАЛТГААЛНА

Avatar

Зочин 2021-10-22 122.201.24.33

МАНАЙ НӨГӨӨ АВСТРИАС ЮМ БИЧЭЭЭД БАЙДАГ ШИЗО БАЙНА

Avatar

Зочин 2021-10-22 49.0.130.132

АНУсын хор явж байна

Avatar

ҮНЭН 2021-10-22 103.26.193.224

ХАХА БИТГИЙ МӨӨР

Avatar

Зочин 2021-10-22 202.9.40.21

Дэлхийн хамгийн хүчирхэг улс Америк чадахгүй байхад юун Бразил.

Avatar

Зочин 2021-10-22 124.158.65.58

Ёо хийсээд ирдэг өвчинг хэнбугай ч гарсан зогсоохгүй дээ Та нарын шүтээд байдаг Путин ч тэр Иргэн та өөрөө л биеэ хамгаал хайрла Аа тийн нэг л хүн зогсоож чадна Хойд Солонгосын удирдагч

Avatar

Зочин 2021-10-22 64.119.27.210

Авилгатай, популизмтэй улс оронд улстөрийн сонголт иим л болж байгаа юм даа.
Ингэж аашлах нь бразилчуудад огт хэрэггүй нь ойлгомжтой Монголчууд нийтээрэ иймэрхүү байдлаас зайлсхийхийн тулд нийтээрээ санал бодлоо хуваалцдаг хамтран ажилладаг байх хэрэгтэй байх

Avatar

ҮНЭН 2021-10-22 103.26.193.224

МАШ ЗӨВ

Avatar

Мэнгэт 2021-10-22 5.8.26.205

Хүүк хэмээх этгээдийг ирөнхиылөгчөөс нь огцруулах хэрэгтэй. Олон хүн хөл хорионы уед цуглуулсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж