Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгажээ

Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгажээ

Бразил улсад Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 600 мянгад хүрч, нас баралтаар АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсын сенаторууд цар тахлын үед хэрэгжүүлсэн буруу бодлогынхоо төлөө засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн бөгөөд гол буруутнаар ерөнхийлөгч Жаир Болсонаро тодорчээ.

Тодруулбал, сенаторууд Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж, Бразилын ерөнхий прокурорт тайлан мэдээ хүргүүлэхээр болсон байна. Тайланд дурдсанаар, Болсонаро амны хаалт хэрэглэх, зай барих тухай олон улсын байгууллагын эрүүл мэндийн удирдамжийг үл ойшоож, харин нотлогдоогүй эмчилгээ, ташаа мэдээлэл хүргэсээр иржээ.

Тус 1200 орчим хуудас тайланд Болсонарог төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг зүйл ангиар яллахыг шаардсан юм. Тухайлбал, Болсонаро хумхаа өвчний эсрэг гидроксихлорокин эмийг тахлын эсрэг цорын ганц шийдэл хэмээн сурталчилсан нь түүнийг буруутгах хангалттай үндэслэл болох аж.

Өдгөө 66 настай удирдагч дээрх буруутгалыг нэн даруй няцааж, “Би юунд ч буруугүйгээ мэдэж байна. Би анхнаасаа маш зөв ажилласан” хэмээн зүүн хойд Сиара мужаас Лхагва гаригт мэдэгджээ.

Сенатор Омар Азиз Аль Жазирад Болсонарог торны цаана суулгах хангалттай нотолгоо байгаа гэж мэдэгдсэний дараа ерөнхий прокурор Аугусто Арасын ажлын алба "Тайланг хүлээн авсан даруйд сайтар нягтлах болно" гэв. Тайланг 11 гишүүнтэй сенаторын хороо аравдугаар сарын 26-нд баталснаар ерөнхий прокурорын газарт хүргэх юм.

Тайланд Болсонарогаас гадна түүний засгийн бүрэлдэхүүнд байсан шинэ хуучин гишүүд, олон арван холбоотон, улстөрч гурван хүү, хоёр компанитай холбоотой хэргүүдийг мөн гаргаж тавьсан байна.

Эх сурвалж: AL JAZEERAA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж