Кабул хотод үлдсэн хазаруудын нэг, 23 настай Хусейн Рахими сүмд очиж залбирахаар гэрээсээ гарах бүрдээ амьд эргэж ирэх эсэхдээ эргэлздэг учир үргэлж Исламын шашны богино хэмжээний шүлэг "Калима"-г уншиж, тэнгэр бурхнаасаа ивээл хүсдэг болжээ.
Тэрбээр "Би айж байна. Манай гэр бүлийнхэн ч сүмд очихдоо үргэлж айж байна" гэж ярьжээ. Хазарууд афганистанчуудын багагүй хувийг бүрдүүлдэг ч бусдаас арай өөр, шийт урсгалын шашинтайгаасаа болж хамгийн их адлуулж, хүчирхийлэлд өртсөөр ирсэн билээ.
Сүүлийн хоёр ч долоо хоногт дараалан Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч нар Исламын шийт урсгалын сүмүүдэд халдаж, 100 гаруй хүнийг хороосон байна. Тиймээс зарим хазарууд өдгөө сүмд очиж залбирахаас татгалзаж эхэлжээ.
Афганистанд хазаруудыг эрт дээр үеэс олон шалтгаанаар ялгаварлан гадуурхсаар ирсний зөвхөн нэг нь шашин юм.
1996-2001 онд Талибан төрийн жолоог атгаж байх үед хазарууд хамгийн ихээр гадуурхагдаж, олон мянгаараа амь үрэгдэж байлаа. Мөн хожим 2015 оны эхэн үеэс Исламын улс бүлэглэл Афганистанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээр шийт шашинтнуудыг илүү өргөн хүрээнд хядаж эхэлсэн байдаг.
Шийт шашныг жинхэнэ Исламын шашин биш гэж үздэг суннит урсгалын дайчид тэдний сүм, хийд, олон нийтийн цуглардаг газруудад амиа золиослогч илгээн, халдлага үйлддэг болсон нь өдгөө Ирак, Афганистан зэрэг орнуудын доройтлын гол шалтгаануудын нэг болжээ.
Хүн амын тооллогын сүүлийн үеийн нарийн тодорхой мэдээлэл байдаггүй ч Афганистаны нийт хүн амын 10-20 хувийг перс хэлээр ярьдаг тажик, пуштун, хазара зэрэг шийт шашинтнууд эзэлдэг гэх ерөнхий тооцоо бий. Зөвхөн шашнаас гадна хазарууд Афганистаны улс төр дэх угсаатны болон эдийн засгийн өрсөлдөөнд үргэлж золиос болон нүд үзүүрлэгддэг аж.
Өнгөрсөн тавдугаар сард Кабулын дунд сургуульд бөмбөг дэлбэрэхэд бага насны олон охин амиа алдсаны дотор Рахимийн 12-р ангийн сурагч дүү байжээ.
Талибууд уг нь наймдугаар сард Кабул хотыг эзэлж, төрийн эрхийг гартаа авахдаа бүх үндэстний цөөнхүүдийг эрх тэгш хамгаална гэдгээ амалж байсан ч хэрэг дээрээ алан хядлага үргэлжилсээр байгаа юм.
Кабулын их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны ангийн оюутан Рахими дүүгийнхээ зургийг барьсаар сэтгүүлчдэд "Биднийг гэрээсээ гадуур байхад гэрийнхэн минь үргэлж утасдан хаана байгааг асууж, хурдан харихыг сануулдаг. Бидний хувьд маш аймшигтай цаг үе үргэлжилж байна" гэж ярьжээ.
Тэрбээр дэлхийн исламын шашинтнуудын хамгийн чухал чуулган болох Баасан гаригийн мөргөлд очихын тулд сэтгэл зүрхээ чангалан бэлдсээр байгаа аж.
ШАХИДЫН ЦЭЦЭРЛЭГ
Зөвхөн Кабул хотод гэхэд 400 гаруй шийтийн сүм байдаг ч дараагийн халдлага яг хаана нь болохыг хэн ч тааж мэдэхгүй тул аль ч сүмд аюулгүй байх боломжгүй болжээ.
Өмнөх халдлагуудад нэрвэгдэгсдийг дэмжихээр ажиллаж буй их сургуулийн профессор Мохаммад Бакер Сайед "Манай нийгэмлэг удахгүй болох мөргөлийн үеэр Герат, Кабул сүмүүдэд халдлага болж магадгүй гэж таамаглаж байна. Гэхдээ өөр хаана ч амиа золиослогч нэвтрэхийг үгүйсгэх аргагүй" гэж хэлжээ.
Их Монгол гүрний байлдан дагуулагч Чингис хааны аян дайнтай түүхийн холбоотой гэж эрдэмтдийн үздэг перс хэлтэй хазарууд Афганистаны хүн амын бүрэлдэхүүнд пуштун, тажикуудын дараа орохуйц гурав дахь том угсаатны бүлэгт тооцогддог.
Гэвч "Төмөр Амир" гэгч Абдур Рахман 19-р зуунд орчин үеийн Афганистан улсыг байгуулахаар сэтгэл шулуудан, тэр зорилгоо тун хэрцгий аргаар гүйцэлдүүлсэн гэдэг. Тэгэхдээ Афганистаны төв хэсгийн нутгуудад суурьшиж байсан олон мянган хазарыг газар нутгаас нь хөөн зайлуулснаас болж тэд уугуул нутаггүй, хавчигдан гадуурхагдаж, хаа сайгүй дарангуйллын золиос болсоор ирсэн түүхтэй.
Амиа золиослогчдын халдлагад өртсөн маш олон хохирогчийг Кабул хотын "Шахидын цэцэрлэг" хэмээх тусгай оршуулгын газарт нутаглуулсан байна. Тэнд өмнө нь сургуулийн дэлбэрэлтэд амь үрэгдсэн хохирогчдыг оршуулж байв.
Дэлбэрсэн сургуулиас хэдхэн метрийн зайд байрлах эмнэлэгт ажилладаг, халдлагыг өөрийн нүдээр гэрчилсэн Асиф Лали гэр бүлийнхэнтэйгээ хэсэг хугацаанд залбирал, мөргөл, сүмээс хол байхаар шийджээ. Тэр “Бид одоо бүх зүйлээс айж байна. Зам хөндлөн гарах хүртэл бидний хувьд маш аюултай болжээ” гэж ярьсан байна.
Кабул дахь шиит хазара гэр бүлүүдийн нэгэн адил тэр ч гэсэн үхэл хагацлаас ангид хоцорсонгүй. Наймдугаар сард афган дүрвэгчид АНУ-ын цэргийн онгоцонд багтахаар үймцгээж байх үед болсон амиа золиослогчийн халдлагад тэрбээр дотны дүүгээ алджээ.
Өмнөх засгийн газрын үед шийтүүдийн бүлгүүдэд лалын сүмээ хамгаалах зорилгоор сургалт зохион байгуулж, зэвсгээр хангадаг байсан бол өдгөө тэр тогтолцоог талибууд устгаж, олон мянган шийтийг эрсдэлтэй байдалд оруулжээ.
Талибаны эрх баригчид өнгөрсөн долоо хоногт шийт сүмүүдийн хамгаалалтыг чангатгахаа амласан ч хазаруудыг олноор нь устгаж, дайсагнасаар ирсэн тэдний үгэнд олон түмэн төдийлөн итгэхгүй байгаа аж.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-10-22 151.68.145.129
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
үнэн 2021-10-22 192.82.68.91
Өгөрийн Хазара Туркууд үхээд үхээд дуусна ч гэж байхгүй 8зөвхөн Туркдээ гэхэд л – ёая хазар дүрвэгч амьдардаг гэж байгаан
ZOCHIN 2021-10-22 159.196.80.247
hazaruud uvur mongol shig hujaa bish ym chini avii gej NEGEN HUJAA BICHIJEE.uvur mongol buriad halimag tuva geed bidnii mah tcusnii tasarhainuud mini saihan l amdraasaidaa.bi hazara humuusiig hairladag.negen tcagt tuuhiin ter ued uldsen bol tedniig eh nutagtaa irehed tatgalzdaggui.gantchan tednii shshnaas l aidag.LENIN gedeg erhem …..SHASHIN BOL HAR TAMHI GEJ HELSEN TER UG END BI ODOO CH ITGEDEG. HI HI HI….
Зочин 2021-10-22 185.220.103.8
===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-10-22 202.179.27.130
Сүмд очвол алуулахаас айж байгаан бол очихоо больчихно биздээ
Зочин 2021-10-22 66.181.187.221
Шашин бол хар тамхи гэж үүнийг л хэлсэн юм бн ш дээ!! Мухар сохороор их шүтээд ирвэл сүүлд нь яаж ч чадахаа байдаг юм бн. Өөрийн зориг зүрх, аюулаас зайлах амьтны зөн совинг ч дарангуйлдаг юм бн. Үхэл отож байгааг мэдсэн хир нь сүмдээ очих гээд зүтгээд байдаг ямар өрөвдмөөр юм бэ?! Манкурд болгоно гэж энэ байх.
Зочин 2021-10-22 1.230.76.219
Хазаранууд өвөр монгол шиг өмхий х***а биш юм чинь авъя
Зочин 2021-10-22 46.27.145.211
Ираны шийт шулмуудаас болж хазаар залуус иракт очиж өчнөөн хядлага хийж өөрсдөө ч алуулсан даа ер нь бол илжигнүүд шүү Хазаарууд
ҮНЭН 2021-10-22 103.26.193.224
МЭДДЭГ ЮМ ШИГ БҮҮ МӨӨР
Зочин 2021-10-22 59.153.115.66
Сүмд очихоо больчихно л биз дээ.
ҮНЭН 2021-10-22 103.26.193.224
СҮМДЭЭ БАЙГААН БИШ ХЭЗЭЭ Ч АЛУУЛЖ МЭДЭХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА
Зочин 2021-10-22 51.195.151.166
Шийзм нь исламын нэрийг барьсан шулмын бүлэглэл болхоос жинхэнэ шашин биш шүү дээ.иракт шийтүүд хамгийн бузар аллагыг хийдэг
Зочин 2021-10-22 202.9.40.21
Ойлголоо, та нарын сэтгэгдэлийг уламжилъя.
ПУШТУНУУДАД САЙМШРАГЧ ОРОСУУД 2021-10-22 172.105.47.227
ОРОС ПУШТУНУУД ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛЧУУДЫГ ҮЗЭН ЯДДАГ ХОЁРХОН ҮНДЭСТЭН. БАРУУНД МОНГОЛЧУУД АФГАНЧУУДААС ЗАЙ БАРИХГҮЙ БОЛ АЮУЛТАЙ ҮЗЭН ЯДДАГ БИЛЭЭ.
Зочин 2021-10-22 66.181.161.113
Үхэн хатан шашин шүтдэг ямар учир байна аа. Манайхан шиг хэрэгтэй бол хэрэглэчихдэг хэрэггүй бол учиргүй амь насаа золин байж сүмрүү явах мэдэхгүй ээ… Лалын шашинд нэг учир байна. Аль эсвэл хазаруудад өөрсөнд нь нэг учир байна даа…
Зочин 2021-10-22 192.82.69.3
Сүмд очих нь мийнжүүлсэн тайлбайгаар явахтай адил амь дүйсэн ажил юм бол сүмд очихоо л боличилдоо. Тэгээл асуудал шийдэгдчийшд. Тэнэг хүмүүс үү гүү юу энэ хазара чууд чинь харин
uher aduunii heleer hutsalddag nohoinuud bgn 2021-10-22 66.181.178.244
erlianii koloni jalga ugurtsii pomidorgui tsus harvaltaaraa delhiid neg jalga uhsen atsaaraa tusaldgiin 3 jiliin daraa krim nash shig bolood duusna
зочин 2021-10-22 192.82.68.153
хазарагийн асуудалд битгий оролцоо. лалын шашинтнуудаас хол байх нь өлзийтэй.
Зочин 2021-10-22 66.181.181.117
Буддын шашинд орж, монгол хэл сурвал Монгол улс авч болох юм
oyun 2021-10-22 103.229.121.101
ter shashnaasaa gar tusgaar uls bol nutag ezelj abaad uheh sehehee uzee
Зочин 2021-10-22 122.201.24.153
Зүгээр л шашин шүтэхээ больчих л доо, монгол угсаатай үнэн л бол энэ амархан ш дээ, монголчууд бол хэзээ ч ямар ч шашинд тэгтлээ автаж байгаагүй хэрэгтэй үед нь шүтэж байгаа дүр үзүүлчихээд л өөрийнхөө эрх ашгийг хөөдөг, угаасаа ч нүүдэлчид тийм л байх ёстой
Зочин 2021-10-22 122.201.22.204
hutsadag haltar we manjiin ued niit erchuudiin 90% n lam bolson tuuhtei martaa yu?
Зочин 2021-10-22 64.119.17.222
шашин шүтэхээ больж болдоггүй юм болов уу. яадаг юм бол