Б.Ууганбаяр хоёр орлогчтой болно | News.MN

Б.Ууганбаяр хоёр орлогчтой болно

Б.Ууганбаяр хоёр орлогчтой болно

Б.Ууганбаяр хоёр орлогчтой болно

Улс орон, ард иргэдээ аюулаас хамгаалах үүрэгтэй Улсын онцгой комисс (УОК) болон Нийслэлийн онцгой комисс (НОК)-ыг нэгтгэж, Нэгдсэн штаб байгуулж удирдлагаар нь Б.Ууганбаярыг аравдугаар сарын эхээр томилсон. Тэрбээр өмнө нь УОК-ын Шуурхай штабын даргаар ажиллаж байсан юм. 

УОК, НОК-ыг нэгтгэж УОК-ын нэгдсэн шуурхай штаб гэж нэрийг нь өөрчилсөн. Харин бүтцийн хувьд нэгдсэн шуурхай штаб нь хоёр орлогчтой байна. Нэг орлогч нь нийслэлийн асуудлыг хариуцан нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай уялдуулж ажиллах бол  нөгөө орлогч нь бусад байгууллагуудтай хамтын ажиллагаа, түншлэл зэргээр хамтарч ажиллах аж. 

Мөн УОК-ын нэгдсэн шуурхай штабт орон нутгийг хариуцсан баг дангаар ажиллах юм байна. Тус  багийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч удирдаж байгаа бөгөөд 21 аймгийг багийн түвшинд нь хүртэл удирдан зохион байгуулах юм байна. 

Дашрамд дурдахад, УОК-ын дарга С.Амарсайхан бүтцийн өөрчлөлтийн талаар хэлэхдээ “УОК, НОК нэгтгэх гэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулах асуудал юм. Учир нь хүн амын 60 орчим хувь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Мөн зөвхөн Covid-19-ийн үе гэлтгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор бүх төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж байгаа юм” гэж мэдээлсэн. 

Covid-19-ийн онцгой үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түр журам зэргийг нөхцөл байдлыг харгалзан гаргадаг тус комисс нэгдэх болсон нь олон хүний анхаарлыг татсан. Учир нь, Шадар сайд, хотын даргын аль аль нь халаа, сэлгээ хийхээс илүүтэй одоо ажиллаж буй бүтэц, зохион байгуулалтаар УОК, НОК ажиллах нь зүйтэй гэсэн тайлбарыг өнгөрсөн сард өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-22 51.195.42.226

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-22 192.82.65.154

Сэтгүүлч нарын мэдлэг гэж дулимаг юм аа. Улсын онцгой комисс (УОК) болон Нийслэлийн онцгой комисс (НОК)-ыг нэгтгэж, удирдлагаар нь… Энэ 2 ажлын хэсгтийн шуурхай штабыг нэгтгэсэн.
УОК, НОК-ыг нэгтгэж УОК-ын нэгдсэн шуурхай штаб гэж нэрийг нь өөрчилсөн. хахахаха
Гамшигийн тухай хууль унш. Юм уншиж судал

Avatar

Зочин 2021-10-22 202.170.65.54

2жил ухантчихаад одоо л ойлгож байна уу

Avatar

Zochin 2021-10-22 64.119.25.32

Uuganbayart 10 orlogch baisan ch ene ajliig hiij chadahgui sh dee. Ugaasaa chadahguigee batalchihsan hun sh dee

Avatar

Зочин 2021-10-22 202.126.88.171

ДЭЛХИЙН МЭДЭЭНД ДУРДСАНААР 2022 ОНЫ ТУРШ ЭНЭ ГАМШИГ НАМЖИХГҮЙ ГЭЖ ПРОГНОЗ ГАРЧЭЭ…..МАНАЙ УЛС БЭЛТГЭЛТЭЙ БОЛОВ УУ ⁉️ АРД ИРГЭД ХУУЛЬ, ЖУРМАА ДАГАЖ МӨРДӨХ БОЛОВУУ ⁉️

Avatar

Зочин 2021-10-22 202.126.88.184

Ter ni zuv. Sumyabazar ugaasaa NOK iig udirdaj chadku baigaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж