Б.Ууганбаяр хоёр орлогчтой болно

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Б.Ууганбаяр хоёр орлогчтой болно

Б.Ууганбаяр хоёр орлогчтой болно

Улс орон, ард иргэдээ аюулаас хамгаалах үүрэгтэй Улсын онцгой комисс (УОК) болон Нийслэлийн онцгой комисс (НОК)-ыг нэгтгэж, Нэгдсэн штаб байгуулж удирдлагаар нь Б.Ууганбаярыг аравдугаар сарын эхээр томилсон. Тэрбээр өмнө нь УОК-ын Шуурхай штабын даргаар ажиллаж байсан юм. 

УОК, НОК-ыг нэгтгэж УОК-ын нэгдсэн шуурхай штаб гэж нэрийг нь өөрчилсөн. Харин бүтцийн хувьд нэгдсэн шуурхай штаб нь хоёр орлогчтой байна. Нэг орлогч нь нийслэлийн асуудлыг хариуцан нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай уялдуулж ажиллах бол  нөгөө орлогч нь бусад байгууллагуудтай хамтын ажиллагаа, түншлэл зэргээр хамтарч ажиллах аж. 

Мөн УОК-ын нэгдсэн шуурхай штабт орон нутгийг хариуцсан баг дангаар ажиллах юм байна. Тус  багийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч удирдаж байгаа бөгөөд 21 аймгийг багийн түвшинд нь хүртэл удирдан зохион байгуулах юм байна. 

Дашрамд дурдахад, УОК-ын дарга С.Амарсайхан бүтцийн өөрчлөлтийн талаар хэлэхдээ “УОК, НОК нэгтгэх гэхээс илүүтэй үйл ажиллагааг нь уялдуулах асуудал юм. Учир нь хүн амын 60 орчим хувь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Мөн зөвхөн Covid-19-ийн үе гэлтгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор бүх төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж байгаа юм” гэж мэдээлсэн. 

Covid-19-ийн онцгой үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түр журам зэргийг нөхцөл байдлыг харгалзан гаргадаг тус комисс нэгдэх болсон нь олон хүний анхаарлыг татсан. Учир нь, Шадар сайд, хотын даргын аль аль нь халаа, сэлгээ хийхээс илүүтэй одоо ажиллаж буй бүтэц, зохион байгуулалтаар УОК, НОК ажиллах нь зүйтэй гэсэн тайлбарыг өнгөрсөн сард өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж