2021 оны аравдугаар сарын 22-ны өглөөний 07:00 цаг хүртэлх 24 цагийн байдлаар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон (ӨЗО)-ы Алшаа аймагт Covid-19-ийн 15 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тохиолдлын тоо 20 болсон байна. Харин тус өөртөө засах орны Эрээн хотод 1 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 10 болсон байна.
Өвөр Монголд бүртгэгдээд буй нийт халдварын тоо 30 хүрч, халдвар гарсан газрууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.
Эрээн нь БНХАУ болон Монгол Улс хоорондын хилийн гол боомт билээ. Алшаа аймгийн хоёр хошуунд Covid-19 бүртгэгдээд байгаа бөгөөд нийт бүртгэгдсэн 20 тохиолдлын 19 нь Эзнээ хошуунд байна. Эзнээ хошуунд Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт байдаг билээ.