Сурвалжлага: Өвлийн хүлэмжээ хөгжүүлж, нарийн ногоогоо тарья! | News.MN

Сурвалжлага: Өвлийн хүлэмжээ хөгжүүлж, нарийн ногоогоо тарья!

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Өвлийн хүлэмжээ хөгжүүлж, нарийн ногоогоо тарья!

Сурвалжлага: Өвлийн хүлэмжээ хөгжүүлж, нарийн ногоогоо тарья!

Эрээний хил хаагдсан сургаар зах, худалдааны төвүүдэд нарийн ногоо, жимс, тахианы махны хомсдол үүсч эхэлсэн талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Хил хаагдаад өнөөдөр ес хонож байна. Ес хоногийн дараа хүнсний ногооны гол худалдааны төв "Барс"-ыг дахин зорилоо.

НАРИЙН НОГОО ДУУССАН!

Цагийн сайханд өглөө эрт Замын-Үүдийн галт тэрэгтэй уралдан "Барс" захыг зорьж,  жимс жимсгэнэ, нарийн, бүдүүн ногоогоо иргэд хямдхан үнээр авчихдаг байлаа.  Гэтэл одоо хэдийд ч очсон хаалттай саарал хаалга, хоосон лангуу угтдаг болов.

“Жимс жимсгэнэ, нарийн ногооны бөөний төв” гэх хаалгаар орвол Европоос ирсэн бололтой хэдэн алим, гадил өржээ. Өөр нарийн ногоо гэх зүйл тэнд байсангүй.

Худалдагч Д.Оюунаа ярихдаа “Нөхцөл байдал хүнд байна. Оросоос л жимс орж ирж байна. Нарийн ногоо үнэндээ алга. Лангуугаа таг хаачихгүйн тулд польш алим, орос усан үзмээ зарж байна. Хил хаагаад 10 хонож байна. Манайхаас нарийн ногоогоо аваад сурчихсан газрууд их бий. Ресторануудын зарим хоол нарийн ногооны хомсдлоос болоод гарахгүй байгаа гэсэн. Жимс жаахан байгаа” гэв.

Мөн хил хаагдсанаас гадна тээврийн зардалтай холбоотойгоор барааны үнэ өссөнийг ч онцолж байлаа. Түүний хувьд урд хилээс ачаа, бараагаа татах гэсэн боловч тээврийн зардал нь 40 гаруй сая төгрөг болсон тул татаж авч чадаагүй аж.

"ХИЛ, ГААЛЬ ОНГОЙХГҮЙ БОЛ ХЯТАД, СОЛОНГОС, ЕВРОП РЕСТОРАНУУД ХААГДАХ БАЙЛГҮЙ"

Хоол үйлдвэрлэлийн салбар Эрээний хил хаагдсантай холбоотой уналтад орсон. Гадаад, дотоодын том сүлжээ ресторан, түргэн хоолны газруудаас эхлүүлээд жижиг цайны газруудын ч хоолны цэс хумигдаж, жорноос нарийн ногоо ор тас "алга" болжээ.

Энэ талаар нарийн ногооны худалдагч Б.Соргосүрэнгээс тодруулахад “Манайх солонгос ресторануудад нарийн ногоо нийлүүлдэг. Одоо бүр юу ч байхгүй болсон. Жаахан ч олдохгүй байна. Бүдүүн гэгддэг өргөн хэрэглээний ногоогоороо л аргацааж байна. Хил, гааль онгойхгүй бол хятад, солонгос, европ ресторанууд хаагдах байлгүй. Эрэлт маш их байна. Нэг машин орж ирлээ бол дороо дуусна. Нэг машинд мянга гаруй хайрцаг юм ирдэг. Чадалтай газрууд Бээжингээс галт тэргэнд ачих боломжтой. Гэхдээ одоо хүйтэрчихсэн, замдаа олон хоног явдаг учир хөлдөх аюултай. Монголд цөөхөн газрууд өргөст хэмх, улаан лооль тариалж, нийлүүлж байна” хэмээн хариуллаа.

Төмс, лууван, манжин, байцаа, сонгино тэргүүтэй монгол ногооны нөөц, борлуулалт хэвийн байгааг худалдаачид хэлж байв. Монгол ногоо худалдаачдын хувьд Эрээний хил хаагдсан нь ямар ч нөлөө үзүүлээгүй аж.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 90 ГАРУЙ ГА ХҮЛЭМЖ БАЙГААГААС 27 ГА НЬ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

Монголд нарийн ногоо тариалалт, үйлдвэрлэлтийн орчин нөхцөл сайн биш учир бид импортоос дутуугаа нөхөж байна. Ялангуяа манайд өвлийн хүлэмж дутмаг. Улсын хэмжээнд 90 гаруй га хүлэмж байгаагаас 27 га нь өвлийн хүлэмж.

Энэ 27 га талбайд Монгол Улс нийт нарийн ногооны хэрэгцээнийхээ дөрөвний нэгийг тариалдаг. Үлдсэнийг нь импортоор авч байгаа гэх судалгаа бий. Үүний улмаас л хил хаагдахад нарийн ногоо тасарч байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн Хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун өвлийн хүлэмжийн талаар “Асуудлыг шийдье гэвэл бидэнд 50 га өвлийн хүлэмж шаардлагатай. Хөрөнгө оруулалт их шаардах учир эхний ээлжид 20 га өвлийн хүлэмж барих төлөвлөгөөтэй байна. Голландын Засгийн газартай хамтран ирэх хавраас өвлийн хүлэмж барья гэж ярилцаж байна. Мөн Хятадын талд энэ асуудлыг тавьсан” гэв.

"Барс" зах дээр бараагаа цуглуулж явсан жимс, нарийн ногооны жижиглэнгийн худалдаа эрхлэгч Ө.Тэрбишийн хэлснээр, үндэсний үйлдвэрлэгчид ногооны үнээ өндөр тогтоодог байна. Тэрбээр “Бараа ховор учир эрэлт хэрэгцээ их байна. Худалдагчид хоосон суухгүй, лангууныхаа түрээсийг төлөхийн тулд үнэтэй ч гэсэн юм аваад л сууж байна. Бүх л жижиглэнгийн худалдаачин жимс, ногоогоо "Барс"-аас авдаг. Одоо гадил зардаг боллоо. Үнэ нь 65-120 мянга болж өссөн. Олдож байгаа нарийн ногооны үнэ ч өссөн. Өргөст хэмх 18 мянгаар олдвол их юм" гэж ярив. Олон жил жимс, ногооны худалдаа эрхэлж буй Ө.Тэрбиш хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдал гэдгийг онцолж байлаа.

Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг учир бид аль нэг улсын хилийн боомтыг царайчлах бус, өөрсдөө дотооддоо нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах нэн шаардлагатай үе иржээ. Эрээний хил эргэн нээгдсэн ч дахин хаагдахыг үгүйсгэхгүй. Мөн дотоодын цөөн хэдэн үйлдвэрлэгч, худалдаачид ч ард түмнээ шийтгэж байгаа мэт барааныхаа үнийг огцом нэмэх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-10-22 49.0.142.18

Нарийн ногоогоо өөрсдөө тарьж ургуулж сурах хэрэгтэй, алийн болгон гадныхныг царайчилж бэлэнчилж суух вэ

Avatar

Зочин 2021-10-22 51.195.42.226

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-10-22 103.10.22.55

монгол ногоо гээд хулхидаад зараад байж шүү дээ .монгол хүн гэж ийм л араатанлаг шинжтэй юм .хятдаас ногоо оруулхыг бүр хорих хэрэгтэй байхгүй бол өөрсдөө тариад л иднэ

Avatar

зочин 2021-10-22 103.10.22.55

нарийн ногоо тария гэсэн айл бүрд зохион байгуулттай заах арга зүйн сургалт, бэлтгэн нийлүүлэлт , хүлэмжийн худалдаа үр бордоо ариутгал , үр ашиг тооцох зарчим гээд олон талаас нь шийдсэн сүлжээтэй бол өндөр настан болон бүх хүн хашаандаа нарийн ногоо тариад үр ашгаараа аж ахуйгаа чанаржуулж сайжруулаад байнгын бодит орлоготой байна тарьсан ногоонд нь шинжилгээ хүнсний аюулгүй стандарт мөрдүүлээд хэрэглэгч хэрэглээд тогтчихвол тун сайн .

Avatar

Зочин 2021-10-22 124.158.65.58

Газараа өгөөч ээ очоод энийг авья гэхээр л хүнийх гэх юм нөгөөдүүл нь хашаагаа ч бариагүй байх юм Урьд хашаагүй бол гэрчилгээ өгдөггүй байсан одоо бол хэдэн айлаар нь авчихаад хоосон газар зараад байх юм Газрын албанд очихоор бүгд эзэнтэй гэх Нэг хүн нэг л удаа эзэмших, мөн өмчлөгдсөн газрыг л нэр шилжүүлдэг болгомоор юм

Avatar

Зочин 2021-10-22 139.5.216.119

Сүртэй шдээ Хятад Сологос ресторан хаагдана биз,рятад ногоо идэхээ боль кк

Avatar

Зочин 2021-10-22 103.136.254.8

Хятадуудаар нарийн ногооны хүлэмж бариулах гэхэд нь нөгөө эх орончид маань эсэргүүцээд бөөн юм болоод болиулсан даа. Уг нь зөвхөн хүлэмжийг нь бариулах гэж байсан шд.

Avatar

Эрдэнэ 2021-10-22 192.82.66.41

Хүнсний аюулгүй байдал чухал шүү. Нарийн ногооны аж ахуйг төрөөс бодлогоор дэмжихгүй бол хэзээ ч ийм аж ахуй хөгжихгүй байхаа. Газрын төлбөр, усны төлбөр, хяналт шалгалт, байсхийгээд л газрыг нь цуцлана гэх дарамт гээд энэ улсад аливаа аж ахуй бизнесс эрхлэхэд дарамт дүүрэн болсон байгааг анхаарч бодлого, шийдвэр гаргагч эрхэмүүд минь.

Avatar

Зочин 2021-10-22 202.55.188.39

Цаашид Эрээн найдваргүй юм байна.

Avatar

бие даанаа 2021-10-22 202.179.27.12

Хүлэмж барихад хямд эрчим хүч, уур, ус хэрэгтэй.Газар, нар, барилга нь асуудалгүй.Том усан болон дулаан цахилгаан станцуудын дэргэд барьж байгуулах улсын бодлого хэрэгтэй.Эрээн хотоор дамжин ирдэг химийн хортой жимс ногоо нь хорт хавдрын үндэс болоод удлаа.Гэрээс нь хавдраар өвдөөгүй монгол айл 1 ч байхгүй болсон.Тиймээс Эрээн цаашид тогтмол хаагддаг байвал бидэнд хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж