95 настай II Элизабет хатан хаан эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

95 настай II Элизабет хатан хаан эмнэлэгт хүргэгджээ

95 настай II Элизабет хатан хаан эмнэлэгт хүргэгджээ

Их Британийн хатан хаан II Элизабет эмнэлэгт хэвтсэн талаар Букингхэмийн ордноос мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 95 настай II Элизабет эмч нарын зөвлөснөөр Хойд Ирландад хийх айлчлалаа цуцалж, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн аж. Жолоочийнх нь мэдээлснээр хатан хаан эмнэлэгт нэг шөнө хоносон байна.

Эмнэлэгт хэвтэхийнхээ өмнөх өдөр тэрбээр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны хамтаар Виндсор цайзад олон улсын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан аж. Хатан хаан ирэх долоо хоногт Глазговт эхлэх цаг уурын өөрчлөлтийн талаарх чуулга уулзалтад хааны гэр бүлийг төлөөлөн оролцох юм. Чуулга уулзалт 14 хоног үргэлжилнэ.

II Элизабет 73 жил ханилсан нөхрөө алдсанаас хойш завгүй хуваарийн дагуу ажиллаж буй юм. Тэрбээр 1952 онд 25 насандаа хаан ширээг залгамжилсан бөгөөд Их Британийн түүхэнд хамгийн удаан хатан хаанаар суусан хүн болж байна.

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж