Улаанбаатар хотод өнөөдөр (2021.10.22) явуулын 32 баг, суурин 38 цэгт 4,818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Эдгээр цэгүүдэд 79 багийн 307 эмч, ажилтан ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллах тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очин вакцин хийлгэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.10.21) вакцины I тунд 51, II тунд 129, нэмэлт сэргээх тунд 1246 буюу нийт 1426 иргэн хамрагджээ.
Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлснээр, вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамрагдалт 74.6 хувь, II тунгийн хамрагдалт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.9 хувьтай байна. Мөн 2940 жирэмсэн эх, 12-15 насны 67386, 16-17 насны 26477 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ