Covid-19-өөс уушгиндаа үлдэцтэй болсон залуусыг цэрэгт татахгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Covid-19-өөс уушгиндаа үлдэцтэй болсон залуусыг цэрэгт татахгүй

Covid-19-өөс уушгиндаа үлдэцтэй болсон залуусыг цэрэгт татахгүй

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдөр (2021.10.21) эхэлсэн. Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хоёр шатлалтайгаар хийж байв. Тодруулбал, эхлээд дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдаад, дараа нь цэргийн төв дамжинд эрүүл мэндийн үзлэгт ордог байсан. Энэ жил дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулж буй юм.

Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр зүрхний бичлэг хийн, эхо, рентгенд харж, иж бүрэн шинжилгээ хийнэ. Covid-19-өөр өвчлөөд бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа бөгөөд эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй.

Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт тэнцсэн иргэдээс Covid-19-ийн шинжилгээ авч буй бөгөөд цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах аж. 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-нээс 24-ний хооронд дүүрэг тус бүр дэх цэрэг татлагын байранд үргэлжилнэ.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙРУУД: 

Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль (96-р сургууль)

Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль (83-р дунд сургууль)

Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

Чингэлтэй дүүрэг – Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль

Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж