Эрээний хилийг хааснаар үндэсний бүтээгдэхүүний хомсдол нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Эрээний хилийг хааснаар үндэсний бүтээгдэхүүний хомсдол нүүрлэв

Эрээний хилийг хааснаар үндэсний бүтээгдэхүүний хомсдол нүүрлэв

Урд хөрш хилээ хааж, Эрээн хотод хөл хорио тогтоосноос хойш зах худалдааны төвүүдийн лангуу хоосорч, гурил махтайгаа үлдэв.  Өмнө нь шатахууны хомсдлоор түрий барьж худалдаачид үнийг үндэслэлгүй нэмсэн. Импортын бараа, бүтээгдэхүүнийхээ  80 орчим хувийг БНХАУ-аас авдаг манай улсын хувьд хил хаагдах бүрт хүнсний хомсдолд ордог нь нууц биш. Эрэлтээ дагаад хүнс, барааны үнэ нэмэгдэх нь ч ердийн үзэгдэл болжээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад дотоодын үйлдвэрлэгчид ч бас үнээ нэмэх болжээ.

Тэр дундаа, өдөр тутмын хэрэглээ болсон нарийн боов, боорцогны үнэ нэмэгдсээр байгаа нь нууц биш. Хүнсний дэлгүүрт боорцогны дундаж үнэ 5000 төгрөг. Үүнээс дээш 10000 хүртэл төгрөгийн үнэтэй. Тухайлбал, “Жинтуул” ХХК-ийн боорцогны үнэ сүүлийн үед өсч, 10 ширхэг нь 6000, хамгийн үнэтэй нь 10 мянган төгрөгт хүрээд байна. Үнэндээ таваг дүүргэхгүй боорцог л  ийм үнэтэй байна.

Гэтэл өргөн хэрэглээний хүнс болох мах, гурилын үнэ өсөөгүй. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр, гурилын үнэ дунджаар нэг кг нь зэргээсээ хамаарч 1000-1800 төгрөгийн үнэтэй байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар 2020 оноос хойш аж ахуйн нэгж, иргэдийн цахилгаан дулаан, усны төлбөрөөс чөлөөлөөд буй. Ийм байхад үндэсний үйлдвэрлэгчид импортын барааны үнийн өсөлтийг дагаж хөөрөгдүүлэх нь бас учир дутагдалтай.  Эрээний хил хаагдсан гэх сайхан үгээр ам таглах болжээ. Энэ нь тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс авдаг хүмүүс хүндрэл учруулдаг. Харин бизнесийнхэнд цөм ашиг болдог нь худал биш.

 Угтаа бол Хятадын тал хилээ хаах бүрт импортын бараа, бүтээгдэхүүн хомсддог нь ганц энэ удаагийнх биш. Иймд монголчууд дотооддоо үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Бодит байдал дээр, наад захын жишээ, хүнсний үйлдвэрлэлийн салбар нь импортын бараа, бүтээгдэхүүний жишгээр үнээ нэмсээр байхад хэрхэн яаж дэмжих вэ.

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь бүү хэл дэмжихэд бэл дутах болов. Олон нийт хүнсний үйлдвэрлэгчид төр цахилгаан, дулааныг нь тэглэчихээд байхад өдөр тутмын хэрэглээ болсон нарийн боовны үнээ өсгөх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрээний хил хаагдсан нь зарим хүмүүс олз болж байх шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
9
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж